etoim.mn
photos/5tj7hhhp3ocjcddcu4a2jo7o0d.jpg

Холливуудын нэрт жүжигчин Кейт Бекинсейл өчигдөр “ELLEN” шоунд оролцож ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Love & Friendship” кинонд тоглосон юм.

-Та анхны уран бүтээлийнхээ талаар яриач. Яагаад тэрхүү бүтээлд тоглохыг зөвшөөрөв?

-Миний хамгийн анхны бүтээл 1998 онд дэлгэцнээ гарсан “Last Days of Disco” кино. Энэ кинонд би бүжигчин болдог. Тиймээ би их азтай. Би санамсаргүйгээр энэ киноны сонгон шалгаруулалтад оролцсон.  Би тэр өдөр анх удаагаа тайзан дээр гарсан. Намайг “чи хүссэн бүжгээ бүжиглэ?” хэмээн нэг сахалтай эр хэлсэн. Би эргэж хараад л өөрийнхөө чаддаг тогшуур бүжгээ бүжиглэж билээ. Дараа нь над руу холбоо бариад дахин нэг шалгаруулалтад оролцохыг урьсан.

-Хэрхэн шалгаруулалт оров. Санамсаргүй гэж сонслоо?

-Тийм ээ. Би найзуудынхаа хамтаар түргэн хоолны ресторанаар үйлчлүүлж байсан юм. Тэгсэн чинь сургалтын албанаас залгаад биднийг яаралтай сургууль дээр ир гэсэн. Сургуульд ороод даргын өрөөнд ороход дээр надаас шалгалт авсан сахалтай эр байсан. Тэр эр биднийг нэг харсанаа намайг болон нэг найзыг минь маргааш холбогдоорой гээд л утасны дугаараа үлдээсэн.

-Их энгийн мөртлөө гайхалтай түүх юм аа?

-Тийм шүү. Азтай ч гэмээр юм уу.

-Та их гэгээлэг мэт санагдах юм.

-Би бусдад таалагдах гэж хичээгээгүй. Хорвоо ертөнцөд ганцхан хувь Кейт Бекинсейл бий. Тэр нь би. Тиймээс миний ярьсан зүйл нэг л байх ёстой.  Олны танил байх амархан зүйл биш. Чи үргэлж болгоомжтой байх учиртай. Сүүлийн хэдэн жил шар хэвлэлүүд үнэхээр хүчирхэгжлээ. Хүмүүс олон улсын мэдээ мэдээлэл гэхээсээ илүү олны танил хүмүүсийн хувийн амьдралын талаар мэдэхийг их хүсдэг болж. Энэ бүхнээс шалтгаалан шар хэвлэлүүд өөрсдийн байр сууриа улам баталгаажуулж байна. Тиймээс чи ирээдүйн нэг өдөр харамсахыг хүсэхгүй байгаа бол өнөөдөр хийж буй үйлдэлдээ алдаа гаргах хэрэггүй. Би энэ зарчмаар өнөөдрийг хүрсэн.

-Шар хэвлэл гэхээс та тэдэнд уурлаж, бухимдаж байсан уу?

-Маш олон удаа. Энэ бүхнийг дэлгэмээргүй л байна. Би ч гэсэн зүрх сэтгэлтэй нэгэн. Би ч гэсэн эмэгтэй хүн. Миний амьдралд үргэлж нар гийдэггүй. Хааяа амьдрал дээр минь туссан нарны урдуур үүл гарч, заримдаа хүчтэй аадар бороо ордог. Хааяа цахилгаан цахидаг. Тийм ээ хүний амьдрал ийм л тааварлашгүй байдаг. Тэр болгоныг минь бичиж, миний зовлон болон жаргалаар мөнгө олж буй тэр хүмүүсийг заримдаа би буруутгадаг. Бидэнд хамгийн их дутагдаж буй зүйл бол ёс суртахуун.

-Тантай санал нэгдэж байна. Хоёулаа уран бүтээлийн талаар ярилцах уу. Сүүлд “Хайр болон Нөхөрлөл” кинонд тоглосон. Киноны эхний трейлер хэдийнэ цацагдсан. 1930 оны үеийн амьдралыг дэлгэцийн бүтээл болгосон байсан?

-Тийм ээ өдөр бүр даашинзтай байх таалагдсан шүү. Ганцхан хэцүү нь өндөр өсгийттэй зураг авалтад оролцох. Гэхдээ энэ бүх бэрхшээл зураг авалтын турш саад болоогүй. Би үргэлж шантрахаас эмээдэг. Хайрынхаа төлөө шантралгүй тэмцэж буй дайчин бүсгүйн дүрийг бүтээсэн. Бид хоёр яг л нэг хүн. Зарим зураг авалтын үеэр би өөрөөрөө байсан. Жүжиглэх шаардлагагүйгээр. Тийм ээ иймэрхүү мэдрэмж авсан бүтээл тун ховор шүү.

-Бид хайр гэх зүйлийг хараагүй. Хайр ямар өнгөтэй, ямар хэлбэртэй, ямар амттайг би хувьдаа мэдэхгүй. Харин хайр гэх зүйл зүрхийг хүчтэй цохилуулдаг гэдгийг сайн мэднэ?

-Би энэ амьдралдаа хэд хэдэн удаа дурласан. Тийм ээ таны хэлдэгээр бид хайрыг хайр гэдэг. Гэтэл хайр гэдэг зүйл яагаад бий болсон. Хүний мэдрэх ёстой мэдрэмжийн хамгийн гайхалтай хэлбэр гэж ойлгодог. Хайр гэнэт бас удаан хугацааны дараа ирдэг.

-Хайр гэх зүйлийг мэдрээгүй хүн байхгүй. Гэхдээ би энэ бүхнийг мэдэрсэн мөртлөө яагаад хайрын тухай өгүүлэх киног үздэг юм бэ. Хайрыг бид ямар ч үнэ төлбөргүйгээр мэдрэх боломжтой байтал хайрын талаар өгүүлэх киноны тасалбарыг өндөр үнээр худалдан авдаг юм бэ. Та надад энэ бүхнийг тайлбарлаад өгөөч?

-Надад ч гэсэн сонин байна. Тийм ээ. Кино бол бүтэшгүй мөрөөдлийг биелүүлдэг талбар гэхэд болно. Тиймээс энэ талбарт юуг ч амьдруулж бас үхүүлж болно.

-Таны охин Лилу их үзэсгэлэнтэй. Охиныхоо ирээдүйн талаар?

-Сайн мэдэхгүй байна.

-Ихэнх алдартнууд хүүхдүүдээ өөрсөд шигээ алдартай болгохоор зорьж байгаа?

-Мэдэхгүй юм. Надад лав тийм төлөвлөгөө байхгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх