“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг АТГ-т шалгаж байгаа. Түүнийг хэргийг шүүх хурал энэ сарын 22-ны өдөр буюу ирэх долоо хоногийн даваа гаригт 13.30 цагаас болохоор товлогдсон байна.
Тэрбээр Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн юм. Хэргийг шалгах явцад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
Учир нь тэрбээр гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Түүний хэргийг шалгаж дуусч, шүүх хурал товлогдсон байна.
[103.57.94.142]
2017-05-19 16:23:33ЭНЭ МУУ ЛУЙВАРЧИНГЫН БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ БАЙГААД ХҮЧЭЭР ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ ЮМАН ДЭЭР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТӨР ГЭЖ БАЙГААД ЯАХАВ ДЭЭ.
[103.9.90.130]
2017-05-19 13:33:25Мөнгө аваад тэнэсэн л биз.