etoim.mn
photos/soko_0141.gif

Аавынхаа нэрээр овоглохоосоо илүүтэй “Эмоушн”-ы Т.Солонго гэж дуудуулдаг байсан дуучин бүсгүй өдгөө “Маэстро”-гийн Т.Солонго болжээ. Түүнтэй багшийн ажлынх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Дуучин Т.Солонго багш болжээ. Мэргэжлээ өөрчилж, хөгжмийн сургууль байгуулах болсон нь юутай холбоотой вэ?

-Энэ сургуулиа 2010 оны аравдугаар сарын 10-нд байгуулсан юм. Дандаа л манай Хөгжим бүжгийн коллежийн бүтээгдэхүүнүүд байгуулсан даа. Уг нь мэргэжлээрээ ажиллахгүй гэж боддог байсан. Харин АНУ-аас ирснийхээ дараа яагаад энэ мэргэжлээр 10 гаруй жил сурсан байж таарах вэ гэж бодсоны үндсэн дээр сургууль байгуулахаар шийдсэн. Хөгжмийн сургууль хүүхдүүдэд их хэрэгтэй. Ажиглаад байхад сонсогчид маань хөгжмийн талаар мэдлэг их дутмаг байдаг. Ойлгож, мэдэрч үздэг нь цөөн. Тиймээс мэргэжлийн үзэгч, сонсогчдыг бэлтгэх зорилготой байгуулагдсан даа. 

-Хүүхэд насны мөрөөдлөө сургуульдаа шингээсэн байх?

-Хүүхэд байхдаа би зураач болно гэж мөрөөддөг байлаа. Харин сургалтын төв ажиллуулж эхлүүлснийхээ дараа сургууль, студийн хэмжээнд аваачъя гэж бодсон. Гэхдээ бүх зүйл нэг дор бий болчихгүй. Алхам алхмаар л урагшилж байна.

-Өмнө нь дуулдаг буюу гүйцэтгэх ажил хийдэг байсан. Одоо удирдан чиглүүлэх ажил хийж байна. Ялгаа нь мэдрэгдэж байна уу?

-Удирдан чиглүүлэх гэхээсээ илүү бүхий л ажилд нь ханцуй чамлаад орохыг эрхэмлэдэг. Зааварчлахаасаа илүү хамтраад, биеэрээ үзүүлж хийх дуртай.

-Тэгэхээр хувийн амьдрал, уран бүтээлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?

-Үнэнийг хэлэхэд орхигдож байна. Нэгийг нь дагнах хэрэгтэй байна. Эзэгтэй, уран бүтээл, сургууль гэхээр өдрийн 24 цаг маань багадаад байгаа шүү. Гаргаагүй л болохоос биш хийгдчихсэн, бичүүлчихсэн уран бүтээлүүд бий.

-Сургууль байгуулаад мөнгө хөөж байна гэж шүүмжлэх хүмүүс ч бий байх?

-Яг уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаад, амьдралаа зориулаад, түүгээрээ амьдралаа аваад явж байгаа хүмүүс олон бий. Гэхдээ мөнгө хөөж, энэ рүүгээ түлхүү анхаараад байна гэхээр бас учир дутагдалтай. Бид бүтээгдэхүүн зарж байгаа биш, үйлчилгээ үзүүлж байгаа учраас өм цөм орж ирэхгүй шүү дээ. Бас манай ханш тийм ч өндөр биш. Барууны хөгжилтэй оронд цагийн хичээл 30 ам.доллар байдаг. Тэгэхээр ашиг олно гэдэг хэцүү. Ер нь хүүхдүүдтэй ажиллах их хөөрхөн. Тийм болохоор ашиг гэхээсээ илүү миний хөгжмийн урлагт оруулж байгаа хувь нэмэр юм даа.

-Сургалтаа больё, дуугаараа дагная гэж бодогдож байсан үе бий юу?

-Байлгүй яах вэ. Хямралын үед шантарч байсан үе бий. Бас нэлээд стресстэнэ. Хүнд юм заана гэдэг бодож байгаа шиг амархан биш. Нэлээд энерги зарцуулдаг. Мэдээж хүндрэлгүй, бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Хүүхэдтэй ажилладаг гэдэг утгаараа ажил маань цэвэр ариухан, сайхан энергитэй байдаг. 

-Урлагийнхны хувьд өөрөө хийж үзсэн, зовлонг нь мэдэрсэн зүйлээ бусдад заадгаараа бас нэг давуу тал байдаг байх?

-Урлаг, спорт хоёрт нэг адилхан чанар ажиглагддаг. Тэвчээр шаарддаг, ачаалал даах чадвартай болдог, хүмүүжил төлөвшилд сайнаар нөлөөлдөг. Цаг үргэлжийн давтлага бэлтгэл сургуулилт явагдаж байдаг. Чөлөөт цаг бараг гардаггүй. 

Хүүхдүүд гадаа тоглож байхад бид давтаад л сууж байдаг байлаа. Бид өөрсдөө тийм сургуульд сурч байсан болохоор хүүхдүүдэд чадахгүй юмныхаа ард гарчихвал амт нь гоё, сайхан гэдгийг мэдрүүлэхийг хичээж байна. Манайх төгөлдөр хуур, хийл, морин хуур, гитар, дуулаач, балет, спорт бүжиг гэсэн ангиудтай. 

-Та өөрөө яг аль ангид нь хичээл зааж байна даа? 

-Дуулаачийн ангидаа түлхүү заадаг. Мөн төгөлдөр хуурын ангидаа зааж байна. Сүүлийн үед уран бүтээлдээ анхаарах гээд төгөлдөр хуурын цагаа багасгасан.

-Багш Солонгоос нэг зүйл асууя. Хүүхдийг бага насанд нь дуулах авьяастайг нь хэрхэн мэдэж болох бол?

-Дуу дуулахдаа аяа хэр олж байна, хэмжээ нь хэр зөрж байгааг ажиглаж болно. Эсвэл авч ирээд шалгуулж болно. Мэргэжлийн хүмүүс нэг шалгаад л мэднэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.70.34.131]

2017-05-16 16:43:10

Болж байна. Амжилт хүсье!

өөнөө

[202.131.243.190]

2017-05-16 14:00:48

зорисон зорилгоо бага багаар биелүүлсээр л явахад оройд нь гарна шүү дээ. амжилт

nara

[203.91.118.180]

2017-05-16 12:47:02

sn bna amjilt husie. zorigtoi zorilgotoi bval buh zuil shn bolbo.

Зочин

[202.9.43.180]

2017-05-16 12:21:40

xaxa ene uuriiguu ih l mundag gej bodoj yavdag yum baih daa mongoldoo l yum daa huurhii chaavaas