Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан худалдаа эрхлэгчид болон иргэд БНХАУ болон Эрээн Бээжинг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж эхэлсэн энэ үед иргэд цагдаагийн байгууллагад нэг асуудлаар хандаж эхэлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад нэгэ иргэн валют арилжааны цэгүүдээс хуурамч юань мэдэлгүй аваад хохирлоо гомдлыг шалгуулахаар хандсан байна. Учир нь манай иргэн 100-тын юанийг авч урд хөршид очсон хойноо хуурамч гэдгийг нь мэдэж, цагдаагийн байгууллагад нь шалгагдсан тохиолдол гарчээ. Тиймээс иргэдэд анхааруулахад баталгаатай газраас юань, доллараа солиулж авахыг, мөн хуурамч юань, долларыг таньж мэддэг байхыг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.