Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/18110804_10154352427567665_1805445648_n3791636912017-04-26-11-36[www.urlag.mn].jpg

“Дэлхийн оюуны өмчийн өдөр” тохиож буй энэ өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газраас Оюуны өмчийн хамтын удирдлагын байгууллагууд болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Тѳв /MCPP/ нартай хамтран ажиллах санамж бичиг зурлаа.

     Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн  Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Тѳвийн тэргүүн Б.Лхагвасүрэн нар оролцлоо.

      Байгууллагууд энэхүү санамж бичгийн дагуу “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн хүрээнд хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дуу хөгжмийн бүтээлүүд болон дуу бичлэг бүтээгчид, бичлэгийн эрх эзэмшигчдийг олон нийтэд түгээх, сурталчлах, дэлгэрүүлэх, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хэрэглээний төрөл, орлогыг нэмэгдүүлэх замаар зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хамгаалах, бэхжүүлэх, Нийслэлийн нутаг дэвсгэрт Оюуны Ѳмчийн ойлголт соёлыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллах ажээ.

  “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг анх 2000 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас тунхагласан бөгөөд гол зорилго нь шинэ бүтээлийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэгтүүд нь бидний амьдралд хэр зэрэг нөлөөлдгийг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа зохион бүтээгч нарыг дэмжихэд оршдог байна. Тус өдрийг Монгол Улс 2003 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх