etoim.mn
photos/23c2888414239db154f2eb92541d2207_1200.jpg

Диснейн үлгэрийн киног уран сайхны дэлгэцийн бүтээл болгон амилуулсан “Гоо үзэсгэлэн ба араатан” кино нэг тэрбум ам.долларын ашиг орлого олжээ. Тус киноны гол дүрд Эмма Уатсон тоглосон бөгөөд эдүгээ аль хэдийнэ тэрбум ам.долларын ашиг орлого олж, 2017 оны үзэгчдийг байлдан дагуулсан киногоор нэрлэгдэн  рекордыг шинэчлэн тогтоогоод байгаа аж. Үүнээс гадна бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон уран сайхны дэлгэцийн мюзикл кино болж, түүхэн амжилт тогтоосон аж. Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчид болох Эмма Уатсон, Дэн Стивенс нарын “Elle.co.jp” сайтад нийтлэгдсэн товчхон ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Диснейн “Гоо үзэсгэлэн ба араатан” киног хамгийн анх хэзээ үзэж байсан бэ. Кинонд тоглохын өмнө ахин үзсэн байх тийм үү?

-Эмма Уатсон: Зураг авалт эхлэхийн өмнө үзсэн. Хүүхэд байхдаа бараг 100 үзсэн байх.  Гэсэн хэдий ч, кинонд тоглохын тулд  дууных нь бүх үгийг цээжлэх шаардлагатай болсон. Тэгээд ажлаа зохицуулж, дууныхаа үгийг цээжилж эхэлсэн юм.  

Дэн Стивенс: Тийм шүү. Би ч гэсэн хүүхэд байхдаа Диснейн хүүхэлдэйн кинонуудын шүтэн бишрэгч байлаа. Намайг найман настай байхад анх “Гоо сайхан ба араатан” кино дэлгэцнээ гарч, төд удалгүй  хит кино болж байсан юм.  Би  1930 оны Жан Коктагийн хувилбарыг нь ч үзэж, зохиолыг нь  уншсан.  Ерөнхийдөө бүх хувилбар нь хоорондоо төстэй үзэгдэлтэй мэт боловч, бидний кино илүү шинэлэг байж чадсан гэж бодож байна.

Эмма Уатсон: Беллийн дүрийг бодит хүн болгохдоо шинэчлэхийг хүсээгүй. Харин тэр бүсгүй хувь хүнийхээ хувьд хэн бэ, ямар зан араншинтай вэ гэдгийг оргинал хувилбарт дүрслэгдсэн яг тэр хэвээр нь хадгалахыг эрмэлзсэн. Эх хувилбарт гарсан Беллийг  яг л тэр төрхөөр нь  кинонд дүрслэх хамгийн чухал байсан хэрэг л дээ. Яагаад гэвэл тэр бүсгүй миний шүтээн байгаа юм.

-Диснейн ханхүү, гүнж нараас хамгийн дуртайгаа нэрлээч гэвэл хэнийг нэрлэх вэ. Мэдээж Белл, араатан хоёрыг оролцуулахгүйгээр шүү дээ?

-Эмма: Би Покахонтаст хамгийн дуртай.

Дэн Стивенс: Харин би Симбад.

Эмма: Наадах чинь харин зүгээр сонголт байх чинь.

Дэн Стивенс: “Араатны хаан”  киноны ханхүү учраас тэр шүү дээ /инээв/

Эмма: Покахонтасын үс нь гайхалтай. Бас түүнийг маш хөөрхөн элбэнх дагадаг.  Покахонтасын ертөнц дэлхийтэй салшгүй холбогдож байдаг.  Хүүхэлдэйн кинонд зөн совин хийгээд дотоод дуу хоолойгоо сонсох  хамгийн чухал байдаг тухай үзэл санааг тусгасан байдаг шүү дээ. Тэр маш ухаалаг, бас эршүүд.

Дэн: Ингээд сонссон чинь “Покахонтас”-ыг дахиад үзмээр санагдчихлаа.

Эмма: Хараач ээ. За тэгвэл яагаад Симбад дуртай юм бэ гэдгээ тайлбарлахгүй юу?

Дэн: Яагаад Симба гэж үү. Эмма шиг уран яруу үгээр хариулж чадахгүй нь ээ. /инээв/ Тэр дүрэм журмыг зөрчин, өөрийгөө нээх аялалд гардаг. Би ер нь үргэлж л ширэнгэн ойд Тимон болон Пумбатай тоглохыг хүсдэг байсан.

-Араатан нэг талаар аймшигтай. Харин нөгөө талдаа ухаалаг, сайхан сэтгэлтэй. Түүний талаар ямар бодолтой байдаг вэ?

-Эмма: Мэдээж, түүнд сайн сайхан тал бий.

Дэн: Тийм шүү.

Эмма: Араатанд би маш их хайртай /инээв/. Гэхдээ анхных нь буюу  хэн нэгэнд хайрлуулахаа хүлээж буй араатан биш, өөрлөгдөж буй тэр үзэгдэлд нь хайртай.  Араатан Гастоныг хөнөөх гэж байгаад эцэстээ болихоор шийдэх тэр үе. Тэр хамгийн том шийдвэр нь байсан. Түүнчлэн, тэр Беллийг чөлөөлж, явуулдаг. Энэ нь сайн эр хүний хамгийн чухал шинж чанар юм шүү дээ.

Дэн: Миний хувьд Белл л хамгийн гайхалтай дүр. Беллийн сониуч зан, төсөөлөл, өөрийн эргэн тойрны эргэлзээт зүйлсийг танин мэдэх хүсэл эрмэлзлэл нь хамгийн чухал зан чанар гэж боддог.

Mminfo.mn

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх