etoim.mn
photos/large.jpg

Уй гуниг сэтгэлд дүүрээд ирэхэд

Үнэнч нөхөрлөлийн түүх эхэлдэг

Өнгөрсөнийг буцааж болдоггүй хатуу хорвоод

Уйлах нулимсны шорвогийг мэдэрдэг

Харвах од мэт богинохон энэ амьдралд

Хатуужил золбоог биеээрээ харуулсан анд чи

Хойчын ирээдүйд хүүгийнхээ эцэг болох атал

Хэтэрхий эрт нөхөрлөлөө, намайг орхио юу

Харамгүй сайхан амьдралыг надад үлдээгээд

Харамсахааргүй хүн яваарай гэх мэт

Хоёр нүд чинь ширтэх тэр мөчид

Хорвоогийн хатуу үнэнийг ойлгосон анд минь

Гүн шөнийн зүүдэндээ хар дардагийг чи мэдэх үү

Гунигдаа бус чамаар дутсандаа тэр

Гэмтэн бүхийг харанхуйруу илгээх гэсэндээ

Гарны булчин зангирч, өс нэхдэг юм

Хөгжилтэй дурсамж, амтат хором бүрээрээ чи

Андынхаа сэтгэлд мөнхөд амьд шүү

Халуун сэтгэл, эрсийн итгэлээрэ чи

Амьдралын мөч хором бүрд надтай хамт шүү 

Сайхан амьдрахыг минь хараарай анд минь тэнгэрээс

Сэтгэлийн гүн хананд бидний зураг үргэлж өлгөөтэй

Эрсийн тангарагтаа эвдээгүй шүү анд минь мэдээрэй

Эргүүлж болдоггүй цаг хугацаанд гүнээс харамсдийн 

***

Жирийн найз зочин болон гэрт ирдэг бол

Жинхэнэ найз хөргөгчийг чинь онгойлгон өөрөө хоолоо олж иднэ

Жирийн найз ээж аавын чинь нэрийг мэдэхгүй

Жинхэнэ найз тэдний утасны дугаарыг ч мэднэ

Жирийн найз гэрт чинь уригдахдаа винотой ирнэ

Жинхэнэ найз урд нь ороод хоол хийхэд тусална

Жирийн найз унтсан хойно нь залгахад уурлана

Жинхэнэ найз яагаад утасдаагүй удсан юм бэ гэж асууна

Жирийн найз амьдралын асуудлыг чинь сонсох гэж хичээнэ

Жинхэнэ найз асуудалд чинь туслахыг эрмэлзэнэ

Жирийн найз маргах төдийд л харилцаагаа тасална

Жинхэнэ найз гар зөрүүлсэний дараа ч утсаар ярина

Жирийн найз асуудал тохиолдох үед чамайг хажууд байх ёстой гэж бодно

Жинхэнэ найз чамд асуудал тохиолдох бүрт чамтай хамт байх ёстой гэж итгэнэ

 

Г. Дашдорж: Миний найз

Ангийн минь цэнхэр ширээ

Амьдралын минь дэвжээ байж уу

Ангийн багшийн минь хатуу зэмлэл

Амьдралд итгэх итгэл байж уу гээд 

Арван жилийн найздаа зориулан бичив.

Жаргал зовлонгоо хуваалцахад

Жаргалтай мөчүүдээ дурсахад

Жавар хоргодсон ертөнцийг

Жаргалаар сольсонтой тэнцүү

Жил жилийн нугачаанд дурсан санагалзаж байдаг

Жаахан багадаа нөхөрлөсөн миний найз.

Амьдрал мэдэхгүй балчир насандаа

Андгай өргөж найз болоогүй ч

Арван жилийн сургуульд бид

Анх танилцаж үерхэж нөхөрлөсөн

Аз ерөөл бидэнд бий

Хором бүрийг цугтаа өнгөрөөгүй ч

Хожим нь дурсахад сайхан нөхөрлөж байгаа

Хорвоогийн хатуу зөөлнийг туулжил яваа

Хувь ерөөл бидэнд бий

Хальтрахад минь түшиг тулгуур болох миний найз.

***

Огторгуйн олон хүний дунд 

Онцолж миний найз л эрдэнэ

Их хөрөнгө харж нөхөрлөөгүй

Итгэлт найз минь миний эрдэнэ

Зовох цагт намайг татаж авах

Зоригт найз минь миний эрдэнэ

           

                 Best Friends

Үерхэн найзалж сэтгэлээ хуваалцсан 

Үнэндээ та нар миний л найзууд 

Үнэн сэтгэлээсээ хайрлаж явсан 

Үерхлийн минь гэрч миний л найзууд

Ариунаас ариун нандигнаж явсан 

Алдраа насны минь дотны андууд 

Ааш гарган муудалцсан ч гэлээ 

Амар мэндээ мэдэлцдэг миний л андууд 

Хэн хэндээ хар буруу санаагүй 

Хэнэггүй явдаг миний л найзууд 

Хэлэх үгээр биенээ гомдоон 

Хэрэлдэж явлаа ч миний л НАЙЗ-ууд

Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд

Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд 

Гуньсан цагт сэтгэлийг чинь сэргээх нь чиний найзууд 

Гутарсан үед чинь итгэл өгөх нь чиний найзууд

Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд 

Зангаа олохгүй төөрч явахад чинь чамайг гээд ирэх нь чиний найзууд

Уурлаж бухимдсан үед чинь уучлалт гуйгаад ирэх нь чиний найзууд

Ганц сайхан үгээр дутаж явахад чинь

Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь чиний НАЙЗУУД юм шүү

Уйлахад нулимсыг минь арчих 

Уйтгарлахад гунигийг минь хуваалцах

Баярлахад сэтгэлийг минь сонсох 

Баашлахад занг минь мэдэх 

You are my best friend

***

Бидний өнгөрүүлсэн тэр л дурсамжиндаа би хайртай 

Балчир явсан хэнэггүйхэн насандаа би хайртай 

Бүрхэг тэнгэрийг гэрэлтүүлж явдаг ариун үерхэлдээ би хайртай

Бяцхан дурсамжийн минь эзэн болсон НАЙЗ нартаа хамгаас хайртай

Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд

Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд 

Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд 

Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Царс модон ширээ элэгдэх нэгэн цагт 

Цайлган хүүхэд нас огцрох нэгэн цагт 

Сурагч насны үерхэлээ юунаас ч илүү эрхэмлэж 

Чин зүрхний угаас нөхөрлөл гэж бичнэм би

 

Etoim.mn

Таалагдахгүй байна

97
10

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.88.33]

2019-09-06 15:37:55

Зочин

[202.126.88.33]

2019-09-06 15:37:50

оюунгэрэл

[43.231.113.1]

2019-06-13 11:36:19

Баярлалаа сайхаэн шүлэг байна би шүлгэнд дуртай

Зочин

[172.58.56.178]

2018-07-18 13:28:11

анударь

[27.123.214.115]

2018-07-09 13:48:37

Гоё шүлэг бна

Лхагвасүрэн гүндэнбал

[27.123.214.92]

2017-11-15 19:28:18

Amidral gdg tom nugachaand.Aawiin hvv aldaa l biz.Hvn bolgon adilf.Hvleg bolgon joroo tordgf uchraas nartad horwood hvn chnaraaraa l bh hamgiin goy nohorloliin vndes suuri ymaa

Зочин

[202.70.46.217]

2017-09-09 08:35:49

Зочин

[202.70.46.217]

2017-09-09 08:28:51

М.Бүжинлхам

[202.9.42.54]

2017-09-02 21:11:17

Зочин

[202.70.46.211]

2017-07-23 14:30:03

лхагванаран

[202.70.46.211]

2017-07-23 14:28:23

үнхээр гоёбайлаа

уянгаааа

[180.149.80.179]

2017-03-04 15:07:38

маш тэнэг байлааа

Билгүүн

[202.9.43.250]

2017-02-22 07:56:55

Гоё шүлэг

Зочин

[202.72.242.5]

2017-02-03 21:36:21