etoim.mn
photos/17629673_775759612583355_5491416045803591498_n9512627002017-03-30-12-44[www.urlag.mn].jpg

Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Хотын соёл” аяны хүрээнд улирал тутам “Хотын соёл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж, 2017 оны Нэгдүгээр улиралд “Хот ба үйлчилгээний соёл” дэд сэдвийн хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Соёл, урлагийн газрын харъяа байгууллагууд, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Соёл, урлагийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл, оюутан залуучууд оролцлоо.

     Хэлэлцүүлгийн хүрээнд Соёлын үйлдвэрлэл, төрийн үйлчилгээний соёл, суурин иргэншлийн соёлын асуудал зэрэг олон сэдвүүд хөндөгдөж, цаашид хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэж цахим сэтгүүл гаргах, илтгэгчидтэй хамтарсан сошиал нэвтрүүлэг бэлтгэн гаргаж, олон нийтэд сурталчлах юм. гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас  мэдээллээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх