Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1377a8eef8be151coriginal.jpg

Мисс Элиотоос хойш тасраад байсан эмэгтэй репперийн орыг залгасан Ники Минаж. Түүний биеэ ил гаргасан өнгөлөг клип, сонирхолтой дуунуудад дуртай хүн цөөнгүй болсон. Харин энэ бүсгүйн тухай бид хэр ихийг мэдэх вэ? Дэлхийн алдартай дуучдын нэг, гялалзсан од Ники Минажийн тухай 24 сонирхолтой баримтыг уншина уу. 1.    Түүний жинхэнэ нэр Onika Tanya Maraj.

2.  1982 оны 12 сарын 8-нд Тринидад Тобагод төрсөн. Харин Яамайка болон Нью-Иорк хотод өссөн.

3.    Минажийн урлагт хөл тавихад нөлөөлсөн хүн нь реппер Жэй Зи гэдэг.

4.    "The New York Times" сонин Ники Минажийг "Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй реппер" хэмээн тодотгосон байдаг.

5.   Түүний уран бүтээлийн замнал 2009 оноос эхэлдэг. Тэрбээр 2007 онд "Playtime is Over" миксийг гаргасан бол 2008 онд "Sucka Free", 2009 онд "Beam Me Up Scotty"-ийг гаргаж олон нийтэд танигдаж эхэлсэн. Энэ онд мөн "Young Money Entertainment"-тай гэрээ байгуулжээ.

6.  Минаж хүүхэд байхдаа тайван, тохилог орчинд өсөөгүй. Аав нь Энэтхэг-Афро-Тринадад гэсэн гурван гаралтай хүн бөгөөд хар тамхи хэрэглэдэг, архи уудаг байжээ.

7. Харин ээж нь амьдралын эрхээр нягтлан, валютын ченж, сүмийн дуучин хийдэг байсан.

8. Минажийн намтарт согтуу аав нь ээжийг нь байшинтай нь шатааж амийг нь хорлохыг завдаж байсан тухай бичжээ.

9. Минаж таван настайгаасаа эмээтэйгээ амьдрах болсон бөгөөд заримдаа Нью-Иорк хот руу нүүсэн ээж дээрээ зочилж очдог байсан аж.

10. Түүнийг "Мөстлөгийн үе" хүүхэлдэйн киноны 2012 онд гарсан "Тивийн хөдөлгөөн" ангид дуу оруулсныг та мэдэх үү?

11. Мөн 2014 онд "Өөр эмэгтэй" кинонд жүжигчин Камерон Диазтай хамтран тоглосон.

12.    Минаж 2013 онд "Америкийн шүтээн" тэмцээний гол шүүгчээр ажиллаж байлаа.

13  Гурав дахь альбом "Pinkprint"-ээ энэ оны 11-р сарын 24-нд гаргахаар төлөвлөжээ. Саяхан гаргасан "Анаконда" сингли нь "Billboard Hot 100" жагсаалтын хоёрт бичигдээд байна.

14.  Минаж бол загварын бэлэг тэмдэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Реппер бүсгүй Adidas, MAC Cosmetics and Pepsi зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царай болж байна.

15. Түүнд "American Music Awards"-ийн дөрвөн цом бий. Мөн "MTV Music Awards"-ийн шилдэгээр хоёр удаа тодорч, "Billboard Music Awards"-аас таван удаа шагнал хүртээд байгаа тийм гялалзсан од юм.

16.  Түүнийг "Хар Лэди Гага" гэж нэрлэх нь бий. Энэ нь түүний содон хувцаслалт бас өнгө өнгийн хиймэл үс зүүдэгтэй холбоотой.

17. Энэ бүсгүй бусад оддын адил Alexander McQueen, Gianni Versace and Christian Louboutin нараар хувцсаа оёулдаг.

18. "Yahoo" сайт түүнийг дүгнэхдээ "өнгөлөг бас галзуу. Хадагтай Минажгүйгээр хөгжмийн ертөнц нам гүм байх биз" гэсэн байдаг.

19. Түүнийг олон нийтийн анхааралд аваачсан бас нэг зүйл нь Минажийн нүүрний хөдөлгөөн. Дуу дуулж байхдаа "мимик" үзүүлдэг нь содон хэрнээ хөгжилтэй байдаг гэж Huffingtonpost бичжээ.

20. Минаж "Хүмүүс намайг галзуу гэдэг. Үнэн хэрэгтэй энэ бол тэдэнд зориулсан зүйл. Би олон нийтийн анхаалын төвд байдаг болхоор хэзээ ч жинхэнээсээ галзуу зүйл хийдэггүй" гэжээ.

21. Тэрбээр хөгжмийн ертөнцөд орж ирсэн 2010-2011 онд 6,5 сая доллар олсон бол 2012 онд 15,5 сая доллар олов. Харин өнгөрсөн жил 29 сая долларын орлого олсон байна.

22. Энэ реппер бүсгүй христийн шашинтай гэдгийг тэр болгон мэддэггүй.

23. Түүнийг найз залуутай болсон тухай сонсож байсан уу? Үгүй л биз дээ. Минаж өөрийгөө эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинийг нь сонирхдог гэдгээ нуугаагүй. Гэхдээ хэзээ ч хэн нэгэнтэй болзоонд явж байгаагүй гэдгээ нэгэн хэвлэлд ярьсан байдаг.

24. Сэндий хар шуурганд өртөж орон гэргүй болсон хүмүүст Минаж 15 мянган доллар хандивлажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zayaka

[103.212.119.37]

2017-06-27 15:50:03

uur hunii pakt oruulaach plsss