etoim.mn
photos/16808417_1262499200470558_617513374_n1699456702017-02-17-11-01[www.urlag.mn].png

  Энэ жил буюу 6 дахь удаагийн тоглолтоо хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн "ЭХ УНДАРГА" хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадам болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна. 

   "ЭХ УНДАРГА" ардын урлагийн их наадмын үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчлан түүчээлж яваа "Домог", "Жонон", "Хөсөгтөн", "Их Монгол" болон "Нүүдэлчид", "Хэмнэл" хамтлагууд орж байгаа ба 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмэйч зэрэг онцгой содон монгол гайхамшиг нэгэн тайзнаа цугларч байна. 

   Та бүхнийг 2017 оны 2-р сарын 17-19-ний өдрүүдэд МҮЭСТО-ны Их танхимд хүндэтгэн урья. Тоглолт болон бэлтгэл, уран бүтээлчдийн тухай өдөр бүрийн шинэ сонинг www.facebook.com/MongolConcert/ хуудаснаас авна уу. Цахим тасалбарыг www.TICKET.mn Тасалбар хүргэлт: 1900 1800

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх