etoim.mn
photos/16114680_1607196445963310_1664711289067181116_n.jpg

МАН хэзээнээс боловсон хүчнийхээ чадвар, нөөцөөр гайхуулж ирсэн юмдаг. Чухамхүү хүнд суурилсан хөгжил хийгээд тулгуурласан аливаа үйлс амжилттай болдог хойно. Сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН НИТХ-д шижигнэсэн залуусаа суулгасан. Бараг л өрсөлдөгч ч бай өөр бусад нам ч бай лидерүүдтэй нь жишихэд НИТХ-д суугаа залуус шийрийг нь хатааж мэдэхээр гялалзсан намтартай. Бид та бүхэнд тэднийг цувралаар танилцуулах болно. УИХ-ын гишүүд, сайдууд хэрхэн ажиллаж аяглаж буй нь чухал авч иргэдтэй хамгийн ойр байдаг нь чухамхүү НИТХ-ын төлөөлөгчид шүү дээ. Ирээдүйд тэндээс өндөр суудалд томилолт аван явах нь бий.

Самданнямын Мөнхчулуун-н зураг.

Өнөөдөр Их жанжныхаа төрсөн өдрөөр бидний онцлох хүн бол С.Мөнхчулуун

-Түүний аав Самданням агсан цэргийн хүн. Эднийхэн хэдэн үеэрээ улс эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний талаар цогтой тэмцэж ирсэн талаар С.Мөнхчулуун цахим хуудсандаа сонирхолтой түүх дэлгэж байсан. Сошиал медиад тун идэвхитэй түүнийг цөөнгүй хүн дагадаг.

-Түүний өсөх балчир нас Орбитын Цэргийн хотхонд өнгөрсөн. Цэргийн хотхоны хүүхдүүд бүгд цэргийн дарга аавтай гээд төсөөлөхөд нэлээн өрсөлдөөнтэй ширүүн тэмцэлт он цаг. Бараг л казарм. Нэг онигоо байдаг даа “Амьдралд хамгийн чухал нь ээжийн найзуудын хүүхдүүдээс илүү явах” гэж. Эрчүүдийн ертөнцөд бяцхан хүү бэлтгэгдэж нас биед хүрчээ.

-Улс төрчид ихэвчлэн шавилхан биетэй хүмүүс байдаг. Харин С.Мөнхчулуун нуруулаг нь моделийн хэмжээнийх. Цэрэг, цагдаагийн хувцас түүнд тун дэгжин зохидог тул хөгшчүүл “Сүх жанжин шиг сайхан хүү” гэж өхөөрддөг юм билээ.

Aniunaa Muugii-н зураг.

-Хувийн амьдрал. Эх орондоо 10 жил дүүргэсэн тэрбээр ТИС д инженер мэргэжил эзэмшээд ХБНГУ-ыг гэргийн хамт зорьсон байдаг. Одоо Удирдлагын Академид докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажил хийж байгаа залуу боловсон хүчин юм. Залуу хосууд хамтдаа сурч хамтдаа хөдөлмөрлөн эх орондоо хамтдаа буцаж ирсэн. Гэргий Т.Ариунбулаг нь “Янаг дурлалын дууль”, Тусгай салаа кинонуудад тоглож байсан бас ч рейтингтэй жүжигчин гэгдэж байв. Гэвч тэр урлагаас хөндийрсөн. Одоо мөн МАН-даа идэвхитэн гишүүн. Хосууд хоёр хүүхэдтэй.

-С.Мөнхчулуун өнгөрөгч сонгуулиар намаа ялалтанд хөтлөхөд өөрийн үүргээ гүйцэтгэсэн гэдэг. Тухайн үеийн хотын МЭР-д иргэдээ хамгаалан захидал бичиж суусан тэрбээр одоо Нийслэлийн МАН-ын дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга.

-Төрөлх СХД-ийн өмнөх засаг даргыг огцруулах хөдөлгөөнийг зохион байгуулж ард иргэдийн санал бодлыг хэрэгжүүлэхээр ёстой л галын шугам дээр ил гарч ажиллав. Чухамдаа дутагдлыг бултаараа харж байгаа ч хэлж зүрхэлдэг нь тийм ч олон биш. С.Мөнхчулуун залуу хүний хувьд шударга, цөс ихтэй байдлаараа эрхгүй ялгардаг.

-СХД-т тэр төрөхөөс авахуулаад өсөх идэр нас өнөөдрийг хүртэлх цаг хугацааг үджээ. Дүүргийн иргэд нь ч андахаа байсан. Мэдээж хотын захын, бөглүү, бэрхшээл ихтэй дүүрэг. Гэхдээ чадварлаг боловсон хүчин, иргэдээ боддог төрийн хар хүнтэй байгаа нь аз юм.

М.Саруул

http://www.tusgaar.mn/

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.185.237]

2017-02-15 21:58:11

Shaa

Зочин

[112.72.11.122]

2017-02-14 21:57:34

Balai zdaa chi zail