etoim.mn
photos/11083.jpg

Анх Бизнетворк цахим сүлжээгээр нэгдсэн залуус өглөөнөөс үдэш хүртэл хотын зам талбайг борви бохисхийлгүй цэвэрлэдэг ТҮК-ийн ажилчдад баярласанаа илэрхийлж бага ч гэсэн сэтгэлийн дулаан бэлэглье гэсэн санаачлага гарган жил бүрийн цагаан сарын сарын өмнө халуун аарц, чанасан адууны махыг ажлын байранд өгч үйлчлэх арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өдгөө энэхүү үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар 8 дахь жилийнхээ арга хэмжээг зохион байгуулахад бэлэн болжээ.

Энэ удаагийн "СЭТГЭЛИЙН ДУЛААН БЭЛЭГЛЭЕ-8" үйл ажиллагаанд утаанаас хордож байгаа монгол хүн бүрийн төлөө нэгдсэн "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын залуус болон "Эрхэм нөхөрлөл" фэйсбүүк групп, Итгэл сэтгэлийн гүүр сан, фэйсбүүкийн бусад группууп хамтран оролцох юм.  2017 оны 02 дугаар сарын 10-ны шөнө аарц, адууны махаа чанаж хоноод 11-ний өглөө тараалтаа эхэлнэ. ТҮК-ийн 700 гаруй ажилчид, цагдаагийн 300 гаруй албан хаагчдад талархлаа илэрхийлж ажлын байран дээр нь очиж адууны чанасан мах, халуун аарц, маскаа бэлэглэнэ.

Энэхүү үйл ажиллагаанд мөнгөн хандив болон дараах зүйлсээс өөрийн боломжоор хандивлаж болохын зэрэгцээ биечлэн оролцох боломжтой. Үүнд:

1. Адууны мах / цул / 150 кг 2. Аарц / Шүүсэн / 30кг 3. Төмс 80кг 4. Сонгино 12кг 5. Лууван 35кг 6. Дарсан огурцы 20кг 7. Гурил 5кг 8. Элсэн чихэр 20кг 9. Шар тос 4кг 10. Талх / зүссэн / 40уут 11. Пакет / Хоолны / 900ш 12. Аяга / 1 удаагийн / 900ш 13. Сэрээ / 1 удаа / 900ш 14. Хэвийн боов иж бүрдэл 18ш 15. Уут /том/ 70 ш /жижиг/ 900 ш 16. Салфетка 10 уут 17. Давс хоол амтлагч 3 уут 18. Хүнсний бээлий 2 уут

Мөнгөн хандив хүлээн авах дансны дугаар: Хаан банк 5020924228 Хүлээн авагч Батдорж /Жич: facebook нэрээ гүйлгээний утга дээр утасны дугаартайгаа заавал бичээрэй./ Дансны мэдээллийг  эвэнт дээр тайлагнана.

Лавлах утас:88401552,99116009

https://www.facebook.com/events/613466062187889

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх