Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1201701301485718738.jpg

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж өндөрлөлөө.

Наадмын хоёрын даваанд 30 яруу найрагч өрсөлдсөнөөс “Болор цом”-ын эзнээр Сүхбаатар аймгийн яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорлоо. Харин хоёрдугаар байрт А.Эрдэнэ-Очир, гутгаар байрт Ч.Ууганбаяр, дөрөв, тавд М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарчээ.

Ингээд тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлгийг хүргэе.

Тэр эмэгтэй

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдаг нь дуртай

Халууцсаар очиход минь тоон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

ЭЭЖ гэдэг

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[124.158.77.50]

2017-01-31 10:39:52

ghkm

[124.158.77.50]

2017-01-31 10:39:47

mongolin uran zohiold darhlaa suusan heden saihan buteelig dabj garah shileg daanch torohgui ym daa