Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/14852216325886af00e1d8e.jpg

Энхжин, Мөнхжин, Эмүүжин, Тэмүүжин, Маралжин байна уу? YEAH

Даваа-Амараа байна уу? YEAH

Гэр бүлийн нандин харилцаа, аз жаргал чухам юунд оршдог вэ?. "Гэрийг гийгүүлэгч" нь ээжүүд байдаг бол гэр бүлд халуун дулаан уур амьсгал авчирдаг хүн нь "ААВ" байдаг ажээ. Хоногийн хоолтой ч бай, хоосон ч бай аавыгаа орж ирэхээр баярлалдан гүйлдэх хүүхдүүд л хүний амьдралын утга учир юмсанж.

Хоолны мөнгө олдог ганц машин нь эвдэрсэн ч, 250 төгрөгний печень хүүхдүүддээ хувааж өгөн сэтгэлдээ уйлж явсан тэр эр хүн бол Т.Даваасүрэн агсан.

Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хэдэн хүүхдүүдэд хонины "Жинхэнэ" махтай цуйван эхнэрээрээ "сэгсрүүлж", халуун цай уулгасан хүн ч Т.Даваасүрэн

Эвдэрхий сэлбэг өгөн, мөнгө нэхэн орж ирсэн согтуу найзыгаа хүргэж өгөх гээд машиныг нь барьж яван рулиэ булаалган осолд орсон ч "Эр хүн" шиг зан гаргаж чадсан эрхэм бол Т.Даваасүрэн

Хүнд хэцүү шилжилтийн нийгмийн үед , хүсэл мөрөөдлөө даган жүжигчин болж чадаагүй ч, хүнлэг сайхан сэтгэлийг нь үнэлж "UB Taxi" компанийн захирал түүнд итгэл үзүүлэн барьцааны мөнгө авалгүй машинаа өгдөг.

"Сайн аав" хэмээн алдаршсан энэхүү эрхмийн тухай "Про старс" студи нэгэн сайхан уран бүтээл туурвижээ. Энэ уран бүтээлд түүний том охин Д.Энхжин өөрөө тогложээ. Аавынхаа гүйцээж амжаагүй хүсэл мөрөөдлийг Д.Энхжин охин биелүүлж, аавынхаа тухай өөрийнхөө тухай уран бүтээлээр урлагийн их замд хөл тавьсан нь энэ. Т.Даваасүрэн агсан амьд ахуйдаа амьдралын хатуу хөтүү хүнд бэрхийг үл ажран хэрхэн яаж сөрж тэмцэж явсныг энэхүү кинонд тодорхой харуулсан байна.

Нар мандаж, жаргаж бас дахин мандана. Эрээнтэй бараантай амьдралын эгэл бор өдрүүд дунд аав тэмцсээр, гэр бүл хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр л, амьдрал амаргүй байсан ч тэр архинд ороогүй, хүсэл мөрөөдөл нь биелээгүй ч тэр гутарч гуниагүй, хэцүү цагт тэр гэр бүлээ орхиж яваагүй.

Гэхдээ тэр энэ орчлонд сайхан Аав хүн байсан учраас, буян буцдаг хорвоод амьдардаг байсан учраас тэр чадсаан. Яагаад гэвэл түүний амьдралын утга учир нь үр хүүхдүүд, гэр бүл нь байсан. Аавууд юу хүсдэг вэ? Тэр тэрбумтан болох гэж зүтгээгүй. Тэр алдар нэр хөөгөөгүй. Тэр албан тушаалд шунаагүй. Тэр амьдралаас илүүг хүсээгүй. Тэр зөвхөн гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүссэн. Нөмөр нөөлөг, түшиг тулгуур, хайр халамж, сэтгэл зүрх, тэр бол САЙН ААВ.

Мэдээ авах уу ах аа?

- Энэ орой болсон хойно чи юу хийж яваа юм хариач

- Ахаа аав намайг мэдээгээ зарж дуусгахгүй бол зодно

- Хэдэн мэдээ байгаа юм?

- 22 мэдээ

- Ах нь бүгдийг нь авчих юм бол чи харих юм уу?

- Харина.

Ийм л нэгэн эр хүн, таван сайхан үрийн эцэг Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулж түүний бодит амьдралаас нь сэдэвлэн бүтээсэн байна. Энэхүү киноны гол дүрд жүжигчин найруулагч: СТА. С. Баттулга, Макс продакшны жүжигчин: СТА. Ш. Жавхлан нар бүтээжээ.

Хүнд хүндлүүлэхийн тулд өөрөө хүнийг хайрлах ёстой гэлцдэг. "UB Taxi" компанидаа нэр хүндтэй, жинхэнэ "МУЖИК" байж чадсан түүнийг хүндэлж хамт олон нь "Сайн аав" кино нээлтийн үеэр Т.Даваасүрэн агсны өөрийнх нь хөлөглөдөг байсан 1224 улсын дугаартай автомашиныг гэр бүлийнхэнд нь гардуулан өгсөн байна. Мөн оны өмнөхөн эхнэр болон хүүхдүүд нь “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олны бэлэглэсэн шинэ байрандаа оржээ. Сайхан сэтгэлт Монголчуудын бэлэг ТВ, хөшиг .. гээд олон зүйлсээр улбаалсан. Ядарсан нэгэнд сэжиглэхгүйгээр Хоол хийж өгөн, цай чанаж аягалж өгсөн түүний сайхан сэтгэлийг түмэн олон нь үнэлж Буян хийсэн бүхэн нь буцаж эргэжээ.

Ч.Амар

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх