etoim.mn
photos/sldfj-175434-1340456115.jpeg

Өндөр нам, өргөн нарийн гээд ямар ч хүн үнэн сэтгэлээсээ хүсч, хичээх юм бол бүжиглэж чадна гэдгийг харуулж чадсан Америк охин сошиал ертөнцөд олныг алмайруулж байна.

Лиззи Хоуэл хэдий махлаг ч гэлээ маш эвсэлтэйгээс гадна балетын хэцүү техникт тооцогддог бүжгийн хэсгийг гайхалтай сайн хийж байгаа нь олны гайхал, бишрэлийг төрүүлээд байна. Тэрээр өөрийн инстаграмдаа дараах бичлэгийг байршуулсан юм.

 

Тэрээр “Нийгэмд нэг тогтсон үзэл, хэв маягийг үгүйсгэх зоригтой байх хэрэгтэй. Хэр жинтэй байх нь надад чухал биш, миний бүжгэнд дурлах хүсэл минь л хамгийн гол зүйл. Гэхдээ би турахыг хичээж байгаа, турвал илүү сайн бүжиглэдэг болж бие минь эрүүлжинэ” гэж Лиззи хэлжээ.

Инстаграмд өөрийн бичлэгээ оруулснаас хойш хэдхэн долоо хоногийн дотор Лиззигийн дагагчдын тоо 45 мянга болтлоо өсөж, хандалт хэд дахин олон болжээ. Өөрийн инстаграмаа балетийн сургуулийн болон оролцсон тоглолтуудын зургууд зургуудаа сонирхуулж хөтөлдөг байна.  Лиззи 5 настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн ба түүнээс гадна жаз, товшуур бүжгүүдийг сонирхдог аж. “Хүмүүс ихэвчлэн урам хайрласан эерэг сэтгэгдлүүд бичдэг ч, сөрөг агуулгатай нь ч бас байдаг. Би тэдэнд хошигносон байдлаар хариулахыг л хичээдэг дээ”  гэж Лиззи дурджээ.

“Чи бусдаас хоёр дахин илүү хөдөлмөрлөх хэрэгтэй, энэ нь эцэстээ чамд муу ханддаг хүмүүст сургамж болж, тэд чиний тухай буруу бодож байсныг баталж өгөх болно. Хэн нэгэн саад болж, чамайг зогсоох гэсэн оролдлого бүхнийг няцаан, өөртөө таалагддаг, дуртай зүйлээ заавал хийж байгаарай” гэж Лиззи охин үе тэнгийнхэндээ зөвлөж байна.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх