etoim.mn
photos/visa-mongolia.jpg

-Улсын хэмжээнд нэг сая гаруй паспортыг шинэчлэхийн тулд 9,5 еврогийн гэрээг тус компанитай байгуулжээ-

 

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү болон бусад холбогдох албаныхан өнөөдөр /2017.01.19/ Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компанийн төлөөлөлтэй Төрийн ордонд хэлэлцээр хийж байна. Унгарын талыг төлөөлж, Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компанийн ерөнхий захирал Юдит Горонди Новак, худалдаа харицсан захирал Жолт Тот, борлуулалт хариуцсан менежер Фүзэши Жүжанна Неметне нар оролцлоо.  Олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорттой болохоор өнгөрсөн Засгийн газрын үед тендер зарласан байна. Энэ тендерт Унгар улсын “Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” шалгарсан байна. Үүний дараа гэрээ хийж, тус байгууллагаар гадаад паспортоо хэвлүүлэхээр болжээ. Талууд хамтын ажиллагааны гэрээ болон худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах, үнийн дүнг бууруулах зэрэг олон асуудлыг хэлэлцэхийн тулд хэлэлцээрийн ширээнд сууж байгаа гэлээ. Улсын хэмжээнд нэг сая гаруй иргэний гадаад паспортыг шинэчлэхийн тулд 9,5 еврогийн гэрээг тус компанитай байгуулжээ.

“Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” нь 1952 онд байгуулагдсан нууцлалтай бүтээгдэхүүн болон чиптэй  паспорт, карт зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг туршлагатай компани юм байна. Тус компанийн үйл ажиллагааны менежментийн систем нь чанарын ISO 9001 стандарт, хүрээлэн буй орчны хамгаалалтын ISO14001, мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 зэрэг стандартуудыг мөрддөг туршлагатай компани юм байна.

Хэлэлцээрийн үеэр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаад паспортыг шинэчлэх асуудал хэзээнээс эхэлсэн юм бэ?                                                -Өмнөх Засгийн газраас эхлэлтэй, хамтын ажиллагааны гэрээ хийгдсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн гадаад паспорттой болохыг тусгасан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд онцгой анхаарал тавьж үе шаттай олон ажил хийгдэж байна.  Монгол Улсын бүх иргэд гадаадад зорчиход гурван төрлийн паспортыг цахим болгох шаардлага олон улсын хэмжээнд тавигдаж байна. Манай улсын иргэн хаана ч чөлөөтэй зорчих паспортыг хэвлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Хэлэлцээр Унгар улсын төв банк Венгерийн төв банктай хамтран хэлэлцээр хийж байна. Сонгож авсан газар бол чанартай байгууллага. Тиймээс бид 2019 он гэхэд бүх иргэдийг цахим гадаад паспорттой болгохоор ажиллаж байна. Дэлхийн олон улс энэ цахим системд шилжиж байгаа.

-Нууцлалын хувьд одоогийн паспортоос ялгаатай зүйл нь юу байх вэ?                                     -Өмнө нь байсан нууцлалуудыг багтаахаас гадна олон улсын стандартад шаардлага хангахуйц бүх мэдээлэл, нууцлалыг багтааж байгаа.

-Цахим гадаад паспортыг хэзээнээс шинэчилж, сольж эхлэх вэ?                                              -Бидний зүгээс 2018 оны нэгдүгээр улирлаас эхлээд паспортын шинэчлэлээ хийгээд эхэлнэ гэж тооцоолж байна. Гэхдээ олон улсын хэмжээнд болон монголын эдийн засгийн нөхцөл байдал яах вэ гэдгээс их зүйл шалтгаална. Гэхдээ бид иргэнийхээ паспортыг маш чанартай хийхийг зорилгоо болгосон.

-Шинээр авах цахим паспортын үнийн хувьд одоогийн гадаад паспорт авах үнээс нэмэгдэх үү?                                                                                                                                            -Үнэ нэмэгдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна, хэлэлцээр үргэлжилж байгаа учраас. Гэхдээ үнэ гэдэг зүйлээр барьцаалагдахаас илүү олон улсын шаардлагад нийцсэн гадаад паспортоор зорчино, хаана ч асуудал үүсэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нууцлал сайтай учраас үнэ бага зэрэг нэмэгдэхийг үйгүйсгэхгүй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа учраас бага зэргийн үнийн нэмэгдэлд иргэд эсэргүүцэхгүй байх.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх