etoim.mn
photos/932f01d7cd6493daoriginal.jpg

Жүжигчин П.Шүүдэрцэцэг Mixx хамтлагийн дуучин Темпотой чамгүй удаан үерхэж, уран бүтээл хүртэл туурвиад амжсан билээ. Тэдний хайрын романс залуучуудад том үлгэр дуурайлал үзүүлж байсан хэдий ч хагас жилийн өмнө тэд хоёр тийш болцгоосон юм. Темпо хайртай бүсгүйдээ зориулан “Шүүдэрхэн” хэмээх дууг олон нийтэд хүргэж , клипэнд нь П.Шүүдэрцэцэгийг тоглуулж, хосын жаргалаа хуваалцаж явсан цаг саяхан. Жүжигчин бүсгүй Темпогоос салсанаас хойш нам гүм дахин хайрын романс үүсгэхгүй явсан ч он гараад шинэ хайр дурлалд хэрхэн умбаж яваагаа цахим ертөнцөд цаг алдалгүй тараасаар яваа юм. Тэрээр саяхан шинэ найз залуугийнхаа нүүрийг хаан тэвэрч зургаа даруулсан нь Темпотойгоо эргэж нийлсэн үү гэх сэтгэгдлийг олонд төрүүлжээ. Харин энэ сэтгэгдэл бол эндүүрэл гэдгийг Темпо өөрийнхөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан нийтэд дэлгэсэн юм. Тэрээр “Цаашаа харсан нь би биш ээ Наашаа харсан нь би Инээдээр нь мэдрэгдэж харцнаас нь танигдана #ОлонХүнАндуураадБайхШигБайна” хэмээн хоёр зургийг харьцуулан тайлбар бичжээ. Мөн П.Шүүдэрцэцэгийн зурган дор Темпо “Сайхан харагдаж байна. Аз жаргал хүсье та хоёртоо” хэмээн бичиж хариуд нь П.Шүүдэрцэцэг “Маш их баярллаа, Чамдаа ч бас хамгийн сайн сайхныг хүсье. Сайн хүнтэй учирч, жаргалтай амьдраарай” гэжээ. Ямартай ч П.Шүүдэрцэцэг шинэ хайрын романс ургуулсан ч Темпотойгоо эв найрамдалтай байгаа нь сайшаалтай хэрэг юм. П.Шүүдэрцэцэгийн шинэ хайр хэн бэ? 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх