etoim.mn
photos/1201701131484276102.jpg

 

“Amjilt award`s 2016” оны шилдгийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд нийт 62 номинацад 62 байгууллага шалгарч 2016 оны үр бүтээлтэй ажил хөдөлмөрөө хамт олноороо болон салбарын нөхдөөрөө үнэлүүллээ.

“Amjilt award`s 2016” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Amjilt.com сайтаас санаачлан хэрэгжүүлсэн юм. Манай сайтын бодлогод зүй ёсоор тусгагдаж явдаг зүйл нь Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа аж ахуй нэгжүүдийг алдаршуулж тэдний бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тусалж, өөрийн сайт дээр үйлдвэрлэгч байгууллагуудын бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй байршуулж өгөхөд оршдог билээ.

 Бид өөрсдийн зохион байгуулж буй “Amjilt award`s 2016” ёслолын үйл ажиллагааг нэр хүндтэй байлгах, шилдгээр шалгарч буй байгууллагуудаа үнэн байлгах үүднээс бүтэн нэг сарын туршид ард нийтийн дунд нээлттэй санал асуулгыг явуулж. Иргэдийн гарт хүрч үйлчилж чадсан, тэдний сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж буй байгууллагуудыг иргэдийнхээ дэмжлэгээр шалгаруулж чадсан юм.

Ирэх 2018 оны 1дүгээр сарын 10-ны өдөр “Amjilt award`s 2017” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр аж ахуй нэгжүүд ахин цуглаж өнгөрсөн нэг жилийнхээ амжилт бүтээлийг магтан дуулах болно.

Шилдгээр шалгарсан байгууллагуудад “Де факто” Д.Жаргалсайхан өөрийн лекцээ сонирхуулж. Өсөн дэвжиж буй бизнесийн байгууллагуудад ташуур өгч байлаа. Тэдний баяр дээр баяр нэмж Монголын сор болсон хамтлаг дуучид уран бүтээлийн дээжээ өргөн барьсан үнэхээр сайхан, халуун дотно нэгэн үдшийг “Amjilt award`s 2016” наадмын шилдгүүд өнгөрүүллээ. 

 

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх