etoim.mn
photos/82c158_2_19719_x800.jpg

 ХУЛГАНА

ХУЛГАНА ЖИЛТНҮҮД МАТЕРИАЛЛАГ БАЙДЛАА БЭХЖҮҮЛЖ ЧАДНА

Ажил үйлс нь бүтэмж муу. Хар, цагаан хэл үг гайгүй. Гал уснаас болгоомжил. Улаан, хар, хөх өнгийн эд, хувцас бүү ав. Морин сард ажил нь барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ.

 

Ерөнхий засал нь: Шүтээнээ тахиул. Солдавнамсүм, Түй мандал айлдуул.

1936, 1960, 1996 оных эрүүл мэнд сайн.

1924, 1948, 1972, 1984, 2008 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Манал.

1948,1972, 2008 оных буян хишиг сайн.

1924,1936,1960,1984,1996 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан даллага, Ямбийдончир.

2016 онд та өмнөх жилүүдэд хийсэн ажлынхаа ашиг шимийг хүртэх болно. Амжилтанд хүрэхэд тань танил талууд, мэдлэг боловсрол тань ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Энэ жилийг та бусад жилүүдийг бодвол хөнгөхөн давах болотой. 

Удаан хугацаанд авахыг хүсэж байсан зүйлээ авч мөрөөдөл чинь биелнэ. Таны амьдрал бүх талаараа өв тэгш байж, санасан бүхэн тань сэтгэлчилэн бүтнэ.Өмнөө шинэ зорилго тавьж түүндээ хүрэхийг зорь, утга учиргүй жижиг зүйлсд битгий бухимдаарай.

ҮХЭР ЖИЛТНҮҮД АЛБАН ТУШААЛ ДЭВШИНЭ

Ажил үйлс нь бүтэмжтэй. Хар цагаан хэл үг гайгүй. Шар өнгийн эд бүү ав. Хаврын улиралд ажил нь барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ.

Ерөнхий засал нь: Итгэл, Жамбал санжид, 3 гүрэм.

1937, 1961, 1997 оных эрүүл мэнд сайн.

1925, 1949, 1973, 1985, 2009 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Манал.

1949, 1973, 2009 оных буян хишиг сайн.

1925, 1937, 1961, 1985, 1997 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан даллага.

Үхэр жилтэнгүүдийг их хүнд хэцүү жил хүлээж байна. Гэнэтийн асуудал таны амьдрал, ажилд тань том саад болно. Үүнээс болж та бодлоггүй, үр ашиггүй зүйл их хийнэ. Энэ жил шинэ ажил эхлүүлэх хэрэггүй, байгаа зүйлээ хадгалж үлдэхийн тулд бүх эрч хүчээ зарцуул. Таны зөв байсан ч удирдлагатайгаа битгий маргаарай.

Та санаагаар унах хэрэггүй шүү, найз нөхөд тань таны талд зогсож байнга туслах болно. Өмнөх жилүүдэд хангалттай хуримтлал цуглуулсан бол санхүүгийн тал дээр санаа зовох хэрэггүй. Гол нь мөнгөө зөв зарцуул.

БАР ЖИЛТНҮҮДЭД ИВЭЭЛТЭЙ ЖИЛ ИРЖ БАЙНА

Ажил үйлс нь бүтэмжтэй. Хар цагаан хэл үг гарах гэмтэй. Цагаан, ногоон өнгийн төмөр эд, хувцас бүү ав. Хавар, намрын улиралд ажил нь барцадтай.

Ерөнхий засал нь: Сүлд дуудуул, Цэвэгмэдийн чого, Улаан юм, 3 гүрэм.

1938, 1974, 1998 оных эрүүл мэнд сайн.

1926, 1950, 1962, 1986, 2010 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Цагаан дарь эх.

1938, 1962, 1974, 1998 оных буян хишиг сайн.

1926, 1950, 1986, 2010 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Ямбийдончир.

Бар жилтэнгүүд 2016 онд хэт итгэлтэй, онгироо зангаа татаж, өөрсдийн төлөвлөгөөгөө бусдад дэлгэх хэрэггүй юм байна. Нууцалсан төлөвлөгөө тань амжилт авчирна, бусдад дэлгэвэл цагаан хэл ам хүрнэ. Энэ жил та зорилгодоо хүрч төвлөрч чадвал ашиг орлого их олно. Гэхдээ шинэ салбарт хүч үзэх гээд хэрэггүй, сайн мэддэг зүйлээрээ мөнгө олохыг бодоорой. Олон шинэ танилуудтай болох юм байна, тэдний хэн нэгэнтэй хамтарч чадвал амжилт олох магадлалтай.

ТУУЛАЙ ЖИЛТНҮҮД ТААГҮЙ ЗҮЙЛСЭЭС ХӨНГӨХӨН САЛНА

Ажил үйлс нь бүтэмжтэй. Хар цагаан хэл үг гарах гэмтэй. Ууланд бүү авир, голын усанд бүү ор. Шар өнгийн эд, хувцас бүү ав. Тахиа сард ажил нь барцадтай.

Ерөнхий засал нь: Сүлд дуудуул, Цэвэгмэдийн чого, Улаан юм, 3 гүрэм.

1939, 1975, 1999 оных эрүүл мэнд сайн.

1927, 1951, 1963, 1987, 2011 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Цагаан дарь эх.

1939, 1963, 1975, 1999 оных буян хишиг сайн.

1927, 1951, 1987, 2011 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрлийн даллага, Дашчиравын сан даллага.

Туулай жилтнүүдийн хувьд энэ жил их тайван амгалан өнгөрнө. Ойр орчинд байгаа хүмүүсийн асуудлуудаас бүр мөсөн холдож өөрийн ертөнцөд нам гүм амьдрах бололтой. Санхүүгийн хувьд ер бусын сайн жил байна, та өөрийн тэвчээрийн хүчинд албан тушаал ахина.

Энэ жил та амьдрах газраа өөрчилж бүр өөр улс руу нүүж ч магадгүй. Та өөрийнхөө тав тухыг юун түрүүнд тавьна. Мөн та шинэ хоббитой болж шинэ зүйл сурах зорилго эрмэлзэлтэй байна.

 

ЛУУНУУДЫГ ЖИЛИЙН ТУРШИД АМЖИЛТ ДАГАНА

Хар цагаан хэл үг гарах гэмтэй. Гал уснаас болгоомжил, улаан, хар өнгийн эд, хувцас бүү ав. Хийморийн дарцаг хийсгэ.

Ерөнхий засал нь: Сүлд дуудуул, Жалцанзэмүвүнжан, Солдавнамсүм.

1952, 1976, 2012 оных эрүүл мэнд сайн.

1928, 1940, 1964, 1988, 2000 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Мандал өргүүл.

1928, 1952, 1988, 2012 оных буян хишиг сайн.

1940, 1964, 1976, 2000 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрлийн даллага, Дашчиравын сан даллага.

Луу жилийнхэн энэ жил зорилгодоо хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг ажирахгүй. Хүссэнээ авахын тулд өөрийгөө золиослоход ч бэлэн байх болно. Тулгарч буй бэрхшээл бүхэн таныг улам хурцалж амжилтанд хүргэнэ. Та олон зүйлд амжилт гаргаж хүссэнээ авах юм байна.

Олон сонирхолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлсэнээр албан тушаал өсөхөөс гадна ашиг орлого нэмэгдэнэ.Олсон орлого тань танд амарч, амьдралын сайн сайхныг мэдрэх боломж олгоно.

МОГОЙ ЖИЛТНҮҮД ӨМНӨӨ ТАВЬСАН ЗОРИЛГОДОО ХҮРНЭ

Ажил үйлс нь бүтэмжтэй, хэл үг атаа жөтөө гайгүй. Өндөрт бүү авир, газар бүү ух хорлолтой. Хийморийн дарцаг хийсгэ. Шар өнгийн эд, хувцас бүү ав. Өвлийн эхэн, дунд сард ажил нь барцадтай.

Ерөнхий засал нь: Хийморийн сан, Самбалхүндэв, 3 гүрэм.

1953, 1977, 2013 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн.

1929, 1941, 1965, 1989, 2001 оных эрүүл мэнд дорой. Засал нь: Ланчиг дором, Цэнд, Манал.

1929, 1953, 1989, 2013 оных буян хишиг сайн.

1941, 1965, 1977, 2001 оных буян хишиг нь дорой. Засал нь: Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан.

Могой жилтнүүд 2016 онд олон сонирхолтой үйл явдалд оролцох нь. Та ажил дээрээ шинэ санаачлага гаргаж удирдлагынхаа сайшаалыг хүртэнэ. Та бусдын хүндлэлийг олж танаас олон хүн зөвлөгөө авах болно. Орлогын олон эх үүсвэртэй болж санхүүгийн талаар санаа зовох асуудал гарахгүй. Аманд орсон шар тосыг битгий түлхээрэй.

Дэмий жижиг асуудлаас болж зорилгоосоо ухрах хэрэггүй шүү, эр зориг эрсдэл хүлээх чадвар бүхнийг ялан дийлнэ.

МОРЬ ЖИЛТНҮҮД ХУВИЙН БИЗНЕС ЭХЛҮҮЛБЭЛ САЙН

Ажил үйлс нь бүтэмжтэй, хэл үг атаа жөтөө гайгүй. Мод, төмөр эд, цагаан, ногоон хувцас бүү ав. Хийморийн дарцаг хийсгэ. Өвлийн эхэн, дунд сард ажил нь барцад

Таалагдахгүй байна

234
15

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.160.50]

2017-02-19 23:09:56

Зочин

[188.162.242.150]

2017-01-27 14:56:59

Зочин

[103.26.193.83]

2017-01-14 08:05:26

hairt tahianuud maani haachivaaaa

Зочин

[103.10.23.5]

2017-01-13 15:09:15

2017 он гарч байгаа биздээ. 2016 оных яваад бна

Зочин

[202.70.46.211]

2017-01-13 12:19:17

uuganaa

[27.123.214.106]

2017-01-13 08:28:27

Tuulai jiliig unshimaar bnaa

Зочин

[199.212.86.37]

2017-01-12 20:09:36

Busad jiliig n yaj olj unshih ve?

Зочин

[139.5.219.22]

2017-01-12 19:33:22

Энэ өнгөрсөн оны засал байна шдээ хулгайчуудаа????

Зочин

[202.179.23.225]

2017-01-12 19:28:58