etoim.mn
photos/mongol_naadam_gariin_(1).jpg.png

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол Улсын соёлын өвүүдийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах, мэдээллийн баазыг өргөжүүлэх, ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах зэрэгт энэхүү санамж бичгийн зорилго оршиж байгаа аж.

“Монгол наадам бол олон зуун жилийн түүхтэй. Монгол хүн, уламжлалт зан заншил, соёлыг илэрхийлсэн үндэсний хэмжээний баяр. Нөгөө талаасаа Монгол наадам бол өөрийн улсаа гадагшаа сурталчлах, аялал жуулчлалыг татах томоохон боломж. Тиймээс бид ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран ажиллахаар болоод байна. Санамж бичигт заасны дагуу өөрийн байгууллагын ажилтнуудаа чадавхжуулах, өнөөдөр төлөвлөж байгаа ажлуудаа олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, Монгол наадмыг дотооддоо хөгжүүлж гадаад улс орнуудад сурталчлах зэрэг ажлууд маань эхэлж байна” хэмээн “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.212.119.86]

2017-01-12 16:52:24

ЗӨВ ШҮҮ