etoim.mn
photos/olloo_mn_1447652225_huuli.jpg

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаан болж, хуралдаанаар зарим шүүхийн Тамгын газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж, томилсон байна. 

Тухайлбал, Дэмбэрэлийн Энхбаатарыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд,

 Доржготовын Мөнхбатыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд,

Энэбишийн Батмөнхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд,

Дэлгэрийн Ганбаатарыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд,

Далайн Болорыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд,

Дорждэрэмийн Батсайханыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд,

Намжилдоржийн Батхүүг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд,

Доржийн Одхүүг Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд,

 Наянбуугийн Чулуунжавыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд,

 Жаргалсайханы Түвшинжаргалыг Завхан аймаг дахь шүүхийн тамгын албан тушаалаас чөлөөлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд тус тус томилжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх