etoim.mn
photos/15940970_1344413375631103_7297062101412697598_n.jpg

Тодруулбал, Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа. Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз зэрэг нэр бүхий 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. Энэхүү тогтоолыг энэ 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны мөрдөнө.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

нямдорж

[202.21.100.46]

2017-01-09 15:22:53

та наадхаа ажил гээд байгаа юм уу хэн гэгч хүний бизнесийг дэмжээд байна даа Монгол арды намынхаан, та гнар наад сэдвээ хэд хоног ярьж байгаа билээ , худлаа худлаа , Бас нэг хэрэгтэй шийдвэр гэчихжээ, Ийм их антибиотек өгөөд үр дүн нь юу болох вэ , энэ ханиад вирусийн гаралтай битгий эм өг гээд л хуцалдсан, наад эмч нар чинь хэдэн янзын юм ярьдаг юм бэ , Цогцэцэг гуай ???