Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/112110.jpg

-“ХОНХНЫ ДУУ” ГАРСАН ДАРУЙДАА ХҮМҮҮСТ ХҮРСЭН- 

Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг “Хонхны дуу”-ны эзэн, олон түмнээ “Ардчиллын дууч” хэмээн хүндлэгдсэн С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташатай ярилцлаа.

tsogtsaihan

-Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, таны ханийг дурсаж ярилцлагаа эхэлье?

-Цогоо маань сэтгүүлч мэргэжилтэй, багын сэргэлэн, хөдөлгөөнтэй хүү байсан гэж ойрын хүмүүс нь ярьдаг. Бичнэ, зохионо, дуулна, зурна гээд тал талын авьяастай байсан. Нийгмийг өөрчлөх үзэл бодол дээр оюутан байхаасаа л бусдаас арай түрүүлж сэтгэж уриалдаг байсан. Цогоо маань ардчилсан хувьсгалд гурван чиглэлээр манлайлан оролцсон.

-1990 оны Ардчилсан хувьсгалын түүхийг таны нөхөртэй холбохгүй байхын аргагүй. 27 жилийн өмнөх үйл явдлыг эргэн дурсахгүй юу?

-Он жилүүд харвасан сум шиг л өнгөрчээ. Тухайн үеийн нийгэм нь өөрөө энэ хүмүүсийг төрүүлсэн, энэ хувьсгалыг хийхээс ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэн байсан. Үзэл бодлоор нийлсэн хэсэг залуус 1989 онд “Шинэ үе”-ийг байгуулснаараа ардчиллын төлөөх тэмцэлд эргэлт буцалтгүй орсон. Нөхөртэй минь хамт “Шинэ үе”-д Э.Бат-Үүл, С.Амарсанаа, А.Баясгалан, Д.Амарбаяр, Д.Очирсүх  нар байсан.

-Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал ямар байсан бэ. Ар гэрээ авч явж байгаа таны хувьд хэцүү санагдаж байсан уу?

-Ухуулах хуудас наасны дараа Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам сар гаруй мөрдөж байж “Шинэ үе”-ийнхнийг баривчилсан. Нэг орой хаалга тогшоод л Цогоог маань аваад гарсан. Аав ээж рүү нь утасдаж хэлсэн. Бүгд л айж тэвдсэн, утсаар ярьсан хүмүүс байсан. Гэтэл биднийг олон хоног мөрдөж, утас чагнаж байсан юм билээ. Гэхдээ бүх юм сайхан өнгөрсөн.

-“Хонхны дуу”-г яг хэзээ бичсэн юм бэ. Тухайн үед тэр дууг хүлээн авсан сэтгэгдлээ яривал сонин байх болов уу?

-1989 онд “Хонхны дуу”-г бичсэн. Дуу гарсан даруйдаа хүмүүст хүрсэн. Талбай дээр цугларсан тэр хэдэн мянган хүн “Хонхны дуу” сонсох гэж очдог байсан гэдэг.

tsogtsaihan

tsogtsaihan

-“Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээж, С.Цогтсайхан агсанд зориулж хөшөө босгосон. Хөшөөг мөн төрөөс хийж өгсөн үү, аль эсвэл ардчиллынхан өөрсдөө хийв үү?

-Энэ хөшөө ардчиллын төлөө гэсэн найз нөхдийнх нь санаачлагаар боссон. Тэр дундаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрөө санаачилж бариулсан. Зөвхөн Цогтсайханд биш ардчиллын бүхэл үеийн  түүхийг баримтжуулснаараа их учир утгатай хөшөө боссон  юм.

-Таны ханийн эхлүүлсэн Ардчилсан хувьсгал 27 нас хүрлээ. Сайн, муугаар их л хэлүүлж байна. Та ямар бодолтой явдаг вэ?

 -Ардчиллыг би муулахгүй. Ардчилал бидний нүдийг нээсэн. Хүмүүс ардчиллаас  ихийг хүсч, үлгэрийн өөрчлөлт хүлээсэн. Гэвч бидний санаснаар болсонгүй. Тиймээс хүмүүсийн итгэл, урам хугарч ардчиллыг муулах шалтгаан болсон байх гэж бодож байна. Ямар нийгэмд бид амьдарч байснаа мартах ёсгүй. Нуулгүй хэлэхэд ардчиллын нэр хүндийг унагасан дээр гарсан цөөн тооны хүмүүс л байдаг. Хүмүүс бүгдийг мэдэж харж байгаа шүү дээ. Тийм хүмүүстээ хариуцлага тооцдог байх ёстой.  ө

-Ардчилсан хувьсгалын үед таны ханьтай хамт хүчин зүтгэж явсан нөхдүүд холбоотой байдаг уу. Хэнтэй нь илүү ойр байдаг вэ?

-Багын найз нөхөдтэй нь холбоотой байдаг. Нам, улс төр гэж явдаггүй болохоор журмын нөхөдтэй нь бараг уулздаггүй.

-Удахгүй Ардчилсан намын даргын сонгууль болно. Та хувьдаа хэнийг намын дарга болоосой гэж бодож байна вэ?

-Нэр дэвшиж байгаа хүмүүсээс илүү сайн мэддэгээрээ Монголын ардчилсан холбоог ханьтай минь хамт байгуулж явсан С.Эрдэнийг дэмжинэ. Бусдыг нь би сайн мэдэхгүй. С.Эрдэнийг журмын нөхөр гэхээсээ илүү түүний нийгэмд хийж бүтээсэн ажлыг нь илүү үнэлдэг. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай түүний санаачлан батлуулсан хууль тухайн үед зах зээлийн нийгэмд шилжих завсарт хохирсон олон хүнд буянаа өгсөн. Эрдэнэ намын анхан шатны үүрээс нь төв шатны байгууллагад ажилласан намын ажлын туршлагатай гишүүдээ нэгтгэж, дагуулж чаддаг удирдагч хүнд байх бүхий л чанаруудыг эзэмшсэн гэж боддог. Хүн чанартай, ямар ч үед нөхдөө орхидоггүй, нэг л зангаараа байдаг хүн дээ. Мөн Эрдэнээгийн мөрийн хөтөлбөрийг уншиж байхад Ардчилсан намын ахмад, залуу үе, эмэгтэйчүүд руу чиглэсэн олон сайхан ажил хийгддэг юм байна. Тиймээс бүх гишүүд дэмжигчдэдээ хандаж С.Эрдэнийг дэмжиж саналаа өгөхийг уриалж байна.

tsogtsaihan

tsogtsaihan

tsogtsaihan

tsogtsaihan

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх