etoim.mn
photos/fwaegrg34252.jpg

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нартэй үр дүнгийн гэрээ байгуулж, баталгаажууллаа. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээг өнгөрөгч баасан гараг буюу нэгдүгээр сарын 6-нд Төрийн ордонд үзэглэсэн юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт 2017-2020 онд баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, мал амьтны эрүүл мэнд,  хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд  үйлдвэр хоршоо,  дотоодын худалдаа нийтийн хоолны үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах ажээ. Мөн орон нутгийн удирдлагатай өвөлжилт, хаваржилт, хаврын тариалалт, ургац хураалт, мал төллөлтийн үеэр хамтран ажиллахаар болсон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх