etoim.mn
photos/199442hrejhsyk.JPG

ХХААХҮЯ-нд энэ сарын 6-ны өдөр цай үйлдвэрлэгчдийн уулзалт хэлэлцүүлэг болсон. Тус хэлэлцүүлгийн үеэр манай улс нийт цайныхаа хоёр хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар 6,3сая ам.долларын 4.2тонн цайг импортолж, 8000кг буюу 57 000 долларын цай экспортолсон талаар танилцуулсан юм. Мөн “Органик хүнсний тухай” хуулийг товч танилцуулан, “Монгол орны цайны ургамал”, “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний загвар, дизайн”, “Монгол орны ургамлын төлөв байдал, өөрчлөлтийн загварууд”  зэрэг сэдвүүдээр илтгэлүүдийг тависан юм.  

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 мөрийн хөтөлбөрийн:

  • “2.19-т Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ.”,
  • “2.20-д Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ.”,
  • “2.23-т Иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайжруулна.” гэж заажээ.

Иймд бүх төрлийн цай үйлдвэрлэгч, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, шинжлэх ухааны байгууллага болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, дотоодын цай үйлдвэрлэгчдийг дэмжих, тулгарч буй асуудал, цаашид хамтарч ажиллах боломжийг хэлэлцэх  зорилгоор уулзалт зохион байгуулсан.

Манай улсад цай үйлдвэрлэх бүртгэлтэй 40 гаруй үйлдвэр байдаг. Тэднээс 25 үйлдвэрийн төлөөлөл уулзалтад оролцлоо. ХХААХҮЯ-ны ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх, олон улсын худалдааны болон хөрш орнуудын боомтын бүсэд үйлдвэрлэл, худалдаа хөгжүүлэхийг дэмжих, гадаад орны өндөр болон дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг франчайзаар оруулж нутагшуулан, жижиг дунд үйлдвэрийн салбарт “Хөгжлийн загвар” үйлдвэр байгуулахаар тусгасан” гэв. 

Мөн дэлхийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн 2030 он хүртэлх төлөвлөлтөд органик хүнсний асуудал чухал байр эзлэн, органик үйлдвэрлэлийн эрин үе эхэлж байгаа энэ үед Улсын Их хурал, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг баталсан.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “...Органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ...” гэжээ хэмээн "ХХААХҮЯ"-наас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх