etoim.mn
photos/b077b6f383ca748436c9525ef80f7bbef028fc18.jpg

“Үнсгэлжин” бол Зул сарын баярын үеэр хамгийн их моодонд ордог, багачууд сонсохоосоо  хэзээ ч уйддаггүй үлгэрийн нэг. Энэ талаар өгүүлсэн хүүхэлдэйн кино ч бий. Гэвч үлгэрийн номны зураг, хүүхэлдэйн кино, тэр байтугай уран сайхны кинонд хүртэл Үнсгэлжингийн болор шаахайг алдаатай буюу маш өндөр өсгийтэйгөөр дүрсэлсээр иржээ. Британийн Лестерийн их сургуулийн эрдэмтэд саяхан Үнсгэлжингийн болор шаахай бодит амьдрал дээр ямар байсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоожээ. Тэд Үнсгэлжинг 55 кг жинтэй, 36 размерын гутал өмсдөг байсан гэж тооцоод өсгийний өндрийн хэмжээг тооцоолж гаргасан байна.

Кино, зурагт дүрсэлдэг шиг өндөр өсгийтэй болор шаахайг тийм хэмжээний жинтэй хүн өмсөөд гүйхэд үүсэх даралтыг яагаад ч тэсвэрлэхгүй нь туршилтын явцад тодорхой болжээ. Тиймээс даралтыг тэсвэрлэх хэмжээнд нь хүртэл өсгийг бага багаар намсгасан аж. Эцэст нь 1.15 см дээр туршилт амжилттай болсон байна. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр Үнсгэлжин 1.15 см өндөр өсгийтэй шаахай л өмсөх боломжтой байжээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх