Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/111803.jpg

“Монгол кино хөгжүүлэх сан”-гаас санаачлан 2016 оны шилдэг кино, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах ёслолыг анх удаа зохион байгуулах гэж байна. Хамгийн өндөр шагналтай, чадварлаг уран бүтээлчдийг шалгаруулах ёслолын арга хэмжээний  цомын загварыг шалгаруулах уралдааныг зарлаж байна.  

Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, шилдэг кино бүтээхэд  дэм болох, оюуны боловсролд нөлөөлөх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү арга хэмжээний “Шилдэг цом”-ыг урлах уралдаанд уран бүтээлчид та бүхэн өргөнөөр оролцоно уу. Шагналын сан 1.000.000 төгрөг.

Уралдаанд оролцох бүтээлийг 2017 оны  хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд  бүтээлийн загвар зураг, эскиз болон холбогдох мэдээллийг  oyunaa@urgoo.mn,  suvdaa@urgoo.mn  хаягаар хүлээн авч байна.

Уралдааны талаарх мэдээллийг 99104180, 91001521 дугаараас лавлана уу. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх