etoim.mn
photos/111802.jpg

“IMAX-Өргөө” кино театрын хамт олон нийгмийн сайн сайхны төлөө IMAX цуврал лекц зохион байгуулж эхлээд буй. Залууст үнэт зөвлөгөө өгөх эрхмүүдийг санал асуулгаар тодруулж байгаа бөгөөд энэ удаагийн зочноор Судлаач, хөтлөгч П.Анужин хамгийн олон санал авч, лекцийн хүндэт зочноор уригдлаа.

П.Анужин нэгдүгээр сарын 6-нд буюу ирэх баасан гаригт “Шинэ эриний шинэ хандлага”  сэдвээр залуустай ярилцаж, сонирхсон асуултанд хариулах юм.

Шинэ эрин гэж юу вэ. Шинэ үе ямар хандлагыг биднээс шаардаж байна вэ. Хандлага гэж юу вэ. Тэр дундаа шинэ хандлага гэж юуг хэлэх вэ. Бид энэ эринд хэрхэн нөлөө үзүүлэх вэ. Энэ бүх асуултын хариуг та ирэх баасан гаригийн 16.00 цагаас Шангри-Ла моллд байрлах “IMAX-Өргөө” кино театрт хүрэлцэн ирснээр мэдэх боломжтой. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Энэхүү үйл ажиллагааг “IMAX-Өргөө” кино театрынхан сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Лекцийн хүндэт зочныг залуусын санал асуулгаар тодруулах бөгөөд www.urgoo.mn сайтаар дамжуулан зочдод саналаа өгөх боломжтой юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.57.95.132]

2017-01-03 17:04:48