etoim.mn
photos/111767.jpg

Энэ оны эхний өдөр Бразилын баруун хойд хэсэгт орших Манаус хотын Анисио Жобим шоронд үймээн гарсны улмаас 56 хүний амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ. Тус өдрийн 17 цагт гарсан үймээний үеэр хоригдлууд 12 харгалзагчийг барьцаалж, цагдаагийнхантай буудалцсан ч нэгдүгээр сарын 2-ны даваа гаригийн үүрээр шоронг эргүүлэн хяналтад авсан байна.

Амазонас мужийн аюулаас хамгаалах албаны дарга Серхио Фонтесийн тэмдэглэснээр, амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх нь тодорхой бөгөөд шоронгийн түүхэнд 1992 оноос хойш гараагүй аймшигт цус урсгасан хэрэг явдал болжээ. Амазон мужийн Манаус хотын шоронд болсон бослогоор амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Сан Паулу дахь “First Capital Command” хэмээх хар тамхины гэмт бүлэглэлийн гишүүд байсан аж.

Бразилын Хууль зүйн сайд Александр де Мораес Манауст очиж, мужийн захирагч Хосе Мело Оливейра болон бусад дотоод аюулгүй байдлын албаныхантай уулзжээ. Амазон мужийн шоронгийн нарийн бичгийн дарга Педро Флоренцио энэ бослогыг Бразилын хоёр гэмт бүлэглэлийн хоорондох “өшөө авалт” гэж тодорхойлсон байна.

Орон нутгийн “Em Tempo” сонинд онцолсноор, үймээнд оролцогчдын нэг хэсгийн толгойг тасалж, шоронгийн хашаа давуулан шидсэн байсан бол зарим нэгийх нь хөл гарыг таслан авсан байжээ. Цагдаагийнхан шоронгийн ханыг нүхэлснийг илрүүлсэн бөгөөд уг нүхээр зэвсэг оруулсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх