Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/12_700.jpg

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд тухайн оныхоо манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулдаг. 16 дахь удаагийн “Алтан сарнай” наадмыг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулсан юм.

Нийгмийн ардчиллын төлөөх хүндэтгэлийн цомын эзэд

МАН-ын даргын нэрэмжит Нийгмийн ардчиллын төлөөх хүндэт цомыг Доржпаламын Ганзоригт гардууллаа . Мөн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх суулгах төвийн Элэг шилжүүлэн суулгах төслийн багт дээрх шагналыг гардуулсан юм.

Энэрэнгүй үйлс, хүмүүлэгийн оны онцлох: Гончигийн Ундармаа 

Хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин, СТА Гончигийн Ундармаа энэ жилийн "Алтан сарнай"-н эзэн боллоо. Тэрээр өөрийн удирддаг “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд оны өмнөхөн тав дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэж өгчээ. Эрүүл мэндийн салбарынхан түүний хүмүүнлэгийн үйлсэд талархаж, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдгээ дурсгасан билээ

Нийгэм, улстөрийн салбарын оны онцлох хүн: Цэндсүрэнгийн Сандуй

НИТХ-ын дарга Ц.Сандуйг нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүнээр нэрлэлээ. Тэрээр нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд 2016 оны сонгуульд багаа удирдан ялалт байгуулсан. Сүүлийн жилүүдэд МАН-д хийгдээгүй боловсон хүчний шинэчлэлийг хийж, салбарын бүрийн шилдэг залуучуудыг нэр дэвшүүлсэн юм.

Спортын салбарын оны онцлох хүн: Мөнхжанцангийн Анхцэцэг

“Рио 2016” олимпийн наадмын шагналт VIII байрын эзэн М.Анхцэцэгийг спортын салбарын оны онцлох хүнээр тодрууллаа. Монголын туйванчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн тэрээр 2016 онд оюутны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга болсноос гадна залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медалийг хүртсэн.

 

Соёл урлагийн салбарын онц онцлох : Харанга хамтлаг

Монголын рок попын ертөнцөд өөрийн орон зайг бүрдүүлж, урлагийн төлөө зүтгэсэн амжилтаараа “Харанга” хамтлаг “Алтан сарнай”-н эзэн боллоо.

Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүн: Сайнбуянгийн Амарсанаа

Оюуны ундраа” группийн ерөнхий захирал Сайнбуянгийн Амарсайхан энэ шагналын эзэн боллоо. Тэрээр 1992-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд 2004 оноос хойош Оюуны ундраа группийн ерөнхий захирлыг үүргийг гүйцэтгэж байгаа юм. 1700 гаруй ажилтантай тус групп уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт нилээд хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм.

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо нь 2001 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо байхдаа “Алтан сарнай” оны тэргүүн наадам зохион байгуулж эхэлжээ. Анх гурван номинациар оны онцлох хүн тодруулж, олноо алдаршуулж байсан бол номинацийн тоогоо нэмжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх