etoim.mn
photos/50jqfh67sl21fu0o408e1l6n81.jpeg

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн утсанд арванхоёрдугаар сарын 21-ны 13 цагт “Баянзүрх дүүргийн 10 хорооны айлууд усанд автлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиход  тус хорооны 25 айл, өрх усанд автсан байжээ.

Аврагчид ус зайлуулах зурвас гаргаж, усыг гадагшлуулан шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Мөн элс шуудайлан далан босгож айлуудыг усанд бүрэн автахаас хамгаалжээ. Түүнчлэн иргэдийг мөс цөмрөх, халтирахаас  урьдчилан сэргийлэх зорилгоор 6 цэгт анхааруулах самбар байршуулжээ. 

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин айлын хашааруу ус орлоо гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Геодези, усны барилга байгууламжийн газрын 20 алба хаагчид  өнгөн хэсгийн мөсийг цоолж усыг соруулж, даланг нэмж өндөрлөх арга хэмжээ авч ажилласан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх