etoim.mn
photos/111766.jpg

Хятадын шүүх хууль бусаар бөөр шилжүүлэн суулгасан хэрэгт буруутган, 16 хятад иргэнд тав хүртэлх жилийн хорих ял оноосон талаар “Синьхуа” мэдээлжээ. Яллагдагчдын дунд хоёр эмч, нэг сувилагч болон нэг мэдээ алдуулагч эмч байсан бөгөөд тэд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг нууцаар хийдэг байжээ. Улмаар бөөр худалдах болон худалдан авах хүмүүсийг интернэтээр уулзуулдаг байсан аж.

Тус улсын Шаньдун мужийн Зинань хотын Лися дүүргийн шүүхээс гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хагалгаа хийлгэхийн тулд өвчтнүүд наад зах нь 57 мянган доллар буюу 400 мянган юань төлдөг юм байна. Донор дутагдалтай байгаагийн улмаас Хятадад хүний эд эрхтэн наймаалдаг хар зах “цэцэглэж” буй ажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх