Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/111625.jpg

Богд хааны ордон музейн “Хаан туульсын өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч туульч А.Балдандорж "Их хөлгөн тууль" болон “Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайлж байна.

Мөн өнөөдөр “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлахаас гадна баруун монгол ардын бие биелэгээ, морин хуурын татлага, цуур, ятга хөгжим, хөөмэйн үзүүлбэр бүхий бэсрэг тоглолтуудыг толилуулах аж. Түүнчлэн Я.Катуу, Т.Баясгалан нар "Их хөлгөн тууль" болон “Бүжин Даваа хаан” туулийн үйл явдлыг олон нийтэд тайлбарлах юм.

Монгол тууль нь ардын аман зохиолын нэн эртний төрөл бөгөөд хэдэн түмэн мөр шүлгээс бүрддэг тул хэдэн шөнө дамнан хайлах нь ч цөөнгүй. Туульсийн бүтээлүүд нь эртний шүтлэг, бөө мөргөл, бурхан шашны, домогзүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан байдаг. Түүнчлэн дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр үг, цацал мялаалга, бэлгэ дэмбэрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Туулийг товшуур, хуур, икэл, хуучир зэрэг хөгжмийн зэмсэгийн аль нэгээр ая хамсран хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс буй. Хэдэн мянган жилийн турш эцэг өвгөдөөс аман байдлаар дамжиж ирсэн дэлхийд хосгүй энэ гайхамшигт соёлыг өвлөн уламжлуулах, сурталчлах, судлах нь туйлын чухал юм. Тууль нь Монгол улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтанд 2009 онд бүртгэгдсэн өв юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх