etoim.mn
photos/50887.jpg

Атрын III аяныг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ. Аяны хүрээнд эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлэх, үр, үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлэх, ус, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх юм.

Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Энэ жилийн хувьд манай улс буудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 48 хувийг дотоодоос хангаж чадсан байна.

Таалагдахгүй байна

7
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх