Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/81747.jpg

Энэ сарын 29 нөөс ирэх оны нэг сарын нэгний өдөр хүртэл баяр ёслолын өдрүүд болон бүх нийтийн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллахаар болжээ.

Эдгээр өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл, гэр байшингийн галлагаа, обьектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, автомашин техник, хүн хүчний бэлтгэл бэлэн байдлыг хангуулан, албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга, ёс зүйг дээшлүүлж Аврах анги, Гал түймэр унтраах аврах ангиудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болгосон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх