etoim.mn
photos/71rqigfv5fsjjtglc0dbs8bquv.jpeg

Ази Европийн АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтыг энэ жил манай улс амжилттай зохион байгуулсан билээ. Уулзалтын дурсалд зориулж “Тэнгэрийн өрх” хөшөөг байршуулахаар  шийдвэрлэсэн. “Тэнгэрийн өрх” хөшөөг хотын төвд Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд байршуулж өнөөдөр нээлтийг хийлээ. Нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, тус хөшөөг урласан зураач А.Чадраабал болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хөшөөг нээж үг хэлэхдээ “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн босгон дээр манай улсад 2016 онд болсон түүхэн үйл явдал бол Ази Европын дээд түвшний 11 дэх чуулга уулзалт АСЕМ юм.  АСЕМ нь нэг улсад 100 жилд нэг удаа тохиох онцгой үйл явдал юм. Тус уулзалтын дурсгалд зориулж босгосон “Тэнгэрийн өрх” хөшөөний нээлтийг өнөөдөр хийж байна. Улс орныхоо олон улсын нэр хүндийг бэхжүүлэн өргөтгөх чиглэлээр Монгол Улсын гадаад харилцааны амжилт ололт болон төрийн бодлогын уламжлалт залгамж чанарыг олон нийтэд суртчилан таниулах зэрэг холын зорилго тээсэн “Тэнгэрийн өрх” хөшөө өнөөдрөөс эхлэн та бүхний сонор мэлмийг мялаах болж байгаад баяртай байна” хэмээсэн юм.

Энэхүү уран бүтээлд таван тивийн улс үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв, харилцаа холбоог бэлгэдэж нүүдэлчин Монголчуудын өнө эртний түүх, соёл урлагын өвийг дүрслэх урлагын хэлбэрээр мөнхжүүлэн үлдээсэн байна. Хөшөөний урд талд АСЕМ-ын 11 дэх чуулга уулзалтад оролцосон 53 орны төрийн тэргүүний гарын үсгийг товойлгон сийлсэн бөгөөд дэлхийн газрын зургийг сийлжээ. Харин ард талаасаа Монгол гэрийн тооноор тэнгэр, огторгуй харагдаж байгаа байдлаар, дээрээс нь харахад хүний нүд, хоёр хажуу талаас нь харахад хүний уураг тархи харагдах байдлаар урласан байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлд маань өнгө үзэмж нэмсэн “Тэнгэрийн өрх” дурсгалын хөшөө нээлтээ хийж байна. Энэ оны долоодугаар сард Ази Европын дээд хэмжээний уулзалтыг манай улс амжилттай зохион байгуулсан. Тус уулзалтын дурсгалд зориулж холбогдох байгууллагууд хүсэлт гаргасны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж энэхүү хөшөөний зөршөөрлийг өгч өнөөдөр биелэлээ олон нээлтээ хийж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх