etoim.mn
photos/111438.jpg

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутгаас хаданд оршуулсан эрт дээр үеийн хүний бүтэн шарил олджээ. Тодруулбал, Алтанцөгц сумын нутаг Тэхтийн зуслангаас нум, саадагтай нь модон авсанд хийж оршуулсан нэн ховор олдворыг нутгийн иргэд олж илрүүлжээ. Улмаар уг олдворыг Шинжлэх ухааны академиас мэргэжилтнүүд ирж хүлээн авчээ. Уг олдворын талаар ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Ч.Амартүвшин энэ тухай хэлэхдээ “ХІІІ зууны үеийнх гэхээр саадаг нум, монгол үндэстний хоёр хувь хувцастайгаа сайн хадгалагдсан ховор олдвор байна. Шинжилж судлаад нарийн тогтооно. Алтанцөгц сум болон тус аймгийн нутагт энэ мэтийн түүхэн дурсгалт зүйл олон. Одоо байгуулахаар болж байгаа археологийн музейд тавиж нутгийн иргэдэд үзүүлнэ. Цаашид хүсвэл зохих зөвшөөрлийн дагуу Дорноговь аймгийнхны туршлагаар аймгийн орон нутгийг судлах музейд ч тавьж болно” гэжээ.

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

MALNUUD

[202.9.43.46]

2016-12-28 21:55:52

HOOY NAADHAA ULSIIN TOV MUZEID TAVI HASGUUDAD ULDEEJ BOLOHGUI USTGAAD HAYCHIHNA IIM HOVOR OLDVORIIG ZUGEER GARGUUND GARGAAD HAYNA GEDEG CHIN YU GESEN UG VE

бат

[202.131.243.190]

2016-12-28 15:39:13

сайхан мэдээ бн