etoim.mn
photos/111320.jpg

Өмнөд Азид Хятадын нөлөө нэмэгдэж байгаатай холбоотойгоор Энэтхэг улс алсын тусгалтай баллистик пуужин туршжээ. Энэтхэгийн Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд, тус улс Бенгалын булангийн нэгэн арлаас Энэтхэгийн далай руу чиглүүлэн “Agni-V” пуужинг амжилттай хөөргөсөн байна. Энэтхэгт үйлдвэрлэсэн уг пуужин нь 5000 км-ийн тусгалтай гэх ба пуужин Ази тивийн аль ч цэгт, түүнчлэн Орос болон Европын нутгийн зарим хэсэгт хүрэх тусгалтай аж. Мөн  уг баллистик пуужин цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой хэмээн Киодо мэдээллээ. Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс армийнхаа зэвсэглэлийг улам сайжруулж байгаа ба Францаас орчин үеийн сөнөөгч онгоцууд худалдаж авсан аж. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх