etoim.mn
photos/39733.jpg

Дундговь аймгийн Дэлгэрцогт, Эрдэнэдалай болон Дэрэн суманд Хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Хонины цэцэг өвчин энэ сарын 21-нд  Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин З-ийн 51 хонь, 22-нд Дэрэн сумын Бумбат багийн малчин Б-ын 53 хонинд илэрчээ. Мөн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн малчин Э-ийн хонинд илэрсэн тул сумдын Засаг дарга нарын тушаалаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээрийн дэглэм 30 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд дахин өвчин гараагүй тохиолдолд цуцлах аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх