etoim.mn
photos/7ff88ad91a1bfaaebig.jpg

ОХУ-ын Зэвсэгт хүчний Александровын чуулгын найрал дуучид Сириэс буцаж яваад онгоцны ослоор амь үрэгдэхэд алдарт Калинка дууг дуулагч, гоцлол дуучин, ардын жүжигчин Вадим Ананьев чөлөө авч хоцроод ослоос амьд үлджээ.  Тэрээр энэ жил 57 насныхаа ойг тэмдэглэж байгаа, яг энэ үеэр нь гурав дахь хүүхэд нь мэндэлсэн болохоор удирдлагаасаа чөлөө аваад энэ аялан тоглолтоос үлдсэн юм байна. “Мистер Калинка” нэрээр алдаршсан тэрээр энэ бүх шалтгааны улмаас шинэ хүнтэйгээ хамт гэр бүлийнхээ хүрээнд шинэ жилээ тэмдэглэе хэмээн чөлөө авсан нь ийн аз таарчээ.  Урьд нь тэрээр чуулганыхантайгаа байнга хамт явж, бүх концертод оролцож дуулдаг байж.  “Манай хамт олны найрал дуучин, баянячид, баллайкчид гээд 50 хүн энэ тоглолтод явсан. Тэд ердөө ганц тоглоод л буцаж ирэх байсан юм” гэж Вадим Ананьев сэтгүүлчдэд ярьжээ.  Харамсалтай нь энэ хамт олны сууж явсан онгоц Хар дайлайд сүйрч бүгд амь үрэгдээд байна. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[182.160.7.29]

2016-12-29 15:51:29

бурхны явуулсан бяцхан элч амийг нь аварчээ. Азтай аав, хүүд баяр хүргэе

zochin

[202.70.46.210]

2016-12-28 00:17:53

Siriluu yvj bsan !!!

Зочин

[122.201.31.96]

2016-12-27 20:11:28

Siirees butsaj yavaad gej tiishee yavj baisan gesen bizdeee medeeegee zov tawiaachee