etoim.mn
photos/102224.jpg

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт боомтоор олон тооны адууг хилээр гаргах гэж байсныг нутаг руу нь буцаасан билээ. Эдүгээ тус газарт дахин олон тооны адууг хил гаргахаар хорьж эхэлсэн тухай орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Хятадууд худалдан авсан адуугаа амьдаар нь хил гаргах сонирхолтойгоос 130-аад адуу тус боомтын дэргэд хашаатай байгаа аж.

Адууг худалдан авсан тэд боомтын ойролцоо хашаа түрээслэн ийн хашиж буй бол цалин мөнгөө өгөөгүйн улмаас маллаж байсан залуу нь хаяад явжээ. Орон нутгийн иргэд "Хятад эзэд нь адуугаа бэлчээж чадахгүй удаан хашсанаас болж морьд улдаж, туурай нь элэгдэн, гишгэж явахад хүндрэлтэй болоод байна" хэмээн санаа зовж буйгаа илэрхийлэв.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх