etoim.mn
photos/111066.jpg

Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын 4 дүгээр багийн Хэрлэн хорооллын А/60 тоот байрны нэгдүгээр орцны оршин суугчид нэгдэн орцныхоо гадна болон дотор талд камер байршуулжээ. Уг камерыг байршуулахад дунджаар нэг өрхөөс 50.000 төгрөг гарчээ. Энэ санаачлагыг тус аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газраас ихээхэн сайшааж хүлээн авсан талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв. Энэ нь ирэх оноос Хэнтий аймагт хэрэгжих “Сайн хөршийн холбоо” хөтөлбөртөй уялдаж байгаагаараа онцлогтой юм байна.

Мөн Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д “Иргэн хүн оршин суугаа нутаг дэвсгэртээ нийгмийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцоно” гэсэн үүргийг бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд сурталчилсан бодит ажил болж чаджээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх