etoim.mn
photos/111139.jpg

Их Британийн нэрт дуучин Жорж Майкл 54 насандаа таалал төгссөн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг ВВС уламжлав. Түүний мэдээлснээр дуучин Английн Оксфордшир муж дахь гэртээ нас барсан байна. Үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар ямар нэг мэдээлэл өгөхгүй байгаа аж. Цагдаагийнхан дуучныг үхэлд хүргэсэн байж болох ямар нэг сэжигтэй зүйл олж чадаагүй байна.

2011 онд Жорж Майкл уушгины хатгалгаа нь хүндэрч байжээ. Тухайн үед тэрбээр үхэл, амьдралын заагт байсан бөгөөд агааржуулах аппаратын улмаас дуу хоолойгоо алдаж болно гэж мэдээлж байсан аж. Гэвч дараа жил нь дуучин эрүүл саруул болсноо зарласан байна.

Майкл Жорж 1980-аад онд дуэт Wham-аар дуу хөгжмийн карьераа эхэлжээ. 1986 онд тэрбээр өөрт нь дэлхий даяар алдар нэр авчирсан соло карьераа эхлүүлсэн байна. Майкл хоёр ч "Grammy" шагнал хүртсэн бөгөөд хамгийн амжилттай поп дуучдын нэг хэмээн тооцогддог байв. Дуучны дотны анд, Британийн уран бүтээлч Элтон Жон твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр “Үнэхээр харамсаж байна, харамсаж байна” хэмээн жиргэсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх