etoim.mn
photos/110793.jpg

 

ХБНГУ-ын нийслэл Берлин хотын худалдааны захад халдлага үйлдсэн Анис Амри гэгч этгээдийг цагдаа нар Милан хотод буудан устгасан талаар ВВС уламжлав. Гэмт этгээд Амри Милан хотын Сесто-Сан-Жованни дүүрэгт бичиг баримтаа үзүүлэхийг хүссэн цагдаа руу гал нээсний улмаас нэг цагдаа мөрөн тус газраа шархадсан байна.

Германы албаны хүмүүс хэлэхдээ “Түүний хурууны хээгээр Амри гэгч болохыг тогтоосон” гэв. Түүнд хамсаатнууд байсан эсэхийг цагдаа нар олж тогтоохоор ажиллаж байгаа ажээ. Гэмт этгээд нь даваа гаригт Берлин хотын төвд  Зул сарын баярын бараа худалддаг хөл хөдөлгөөн ихтэй зах руу ачааны машинтай дайран орсны улмаас 12 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн гэмтэж бэртсэн билээ.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх