etoim.mn
photos/110999.jpg

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн 18 сум, Говь-алтай аймгийн 17 сумдад нийт тус бүр 3 сая долларын өртөгтэй тоног төхөөрөмжийг Японы Иточу компаний төлөөлөл, болон албаны хүмүүс хүлээлгэн өглөө. Энэ удаад орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгч буй эдгээр тоног төхөөрөмжүүд нь иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид ихээхэн ахиц гарах юм. Цаашид бүх шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй сумын эмнэлгүүдэд үйлчилгээний чанарыг сайжруулж, эмнэлгийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд дэмжин ажиллана гэдгийн Японы Иточу компанийн төлөөлөгчид онцлон хэллээ.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх