etoim.mn
photos/110951.jpg

Мэргэжлийн болон хагас мэргэжлийн, фото зураг сонирхогч авьяастнуудын нүдээр дэлхийг шинээр нээсэн фото зургуудыг “Жилийн аялагч фото зурагчин” /Travel Photographer of the Year/ үзүүлж байна. Энэхүү уралдаанд жилийн шилдэг аялагч гэрэл зурагчин, залуу аялагч гэрэл зурагчин, хүмүүс, ахуй амьдралын талаар үзүүлсэн шилдэг гэрэл зураг зэрэг хэд хэдэн төрөлд шилдгүүдийг тодруулдаг юм байна.

Энэ жилийн хамгийн бүтээлч аялалын фото зургийн төрөлд Монгол морьдын зургийг авсан Италийн гэрэл зурагчин, жуулчин Бениамино Писати түрүүлсэн байна. Тэрээр Баянхонгор аймагт зочлон Монгол морьд болон Монгол хүмүүсийн дүр төрх, агшныг буулгасан нь ийнхүү шилдгээр шалгарсан байна. Бусад төрөлд ямар зургууд түрүүлснийг та ЭНД ДАРЖ сонирхоно уу

Италийн гэрэл зурагчин Бениамино Писатигийн вэб хуудсанд ЭНД ДАРЖ орж үзнэ үү.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Soongo

[150.129.140.242]

2016-12-24 05:37:35

Монгол морь минь үнэхээр хэн ч хараад сэтгэл хөдөлгөдөг увьдастай шандас даа, манай малчид ч сайхан