Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/77mphb86r2krdgo7pubtls1qlq.jpg

Улирч буй онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн ёслолын ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 14.00 цагт Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдах гэж байна.    

Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэх 5 номинациар шалгаруулна. Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 2000 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс шилдэг 45 хүүхэд Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшээд байна. Үүнээс шилдэгийн шилдэг 5 хүүхэд тун удахгүй тодорно гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх