etoim.mn
photos/110466.jpg

АНУ-ын Вашингтон.Д.С хотод үргэлжилж буй “Miss World-2016” тэмцээнд Монгол улсаа төлөөлж мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Тус тэмцээний ялагчийг тодруулж, дэлхийн миссийн титмийг гардуулахад хоёр хоног үлдээд байна.

Монгол улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэгийг дэлхийн хэвлэлүүд хэдийнээ онцолж эхэлсэн бөгөөд зарим нь түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хэмээн бичиж байгаа юм.Тодруулбал “Missosology” хуудас шилдгээр шалгарах хамгийн өндөр магадлалтай 10 оролцогчийг өнгөрсөн долоо хоногт нэрлэхдээ манай миссийг тавдугаар байрт жагсааж байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт хоёр байраар урагшлуулан нэрлэсэн байна. Гэвч хүн амын тоо бага учраас санал асуулгад түрүүлэх боломж бага гэдгийг  мөн бичжээ.

“Missosology” нь 14 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, “Miss World”, “Miss Earth”, “Miss Universe”, “Miss International” зэрэг дэлхийн гоо бүсгүйн тэмцээнүүдийн тухай онцлон хүргэдэг томоохон цахим сэтгүүл юм.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх