Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/110063.jpg

Дуучин С.Амармандах фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийж байна. Тэрээр хэрэг явдлаас хойш тав хоногийн турш ухаангүй байсан бөгөөд өнгөрсөн 20 гаруй хоногт хэвтрийн дэглэм сахиж, гурав хоногийн өмнөөс биеийн байдал нь харьцангуй сайжирчээ.

Тэрбээр хэлэхдээ "Үндэсний уламжлалт хас хээгээрээ хэзээд бахархаж явдгаа хэлээд, хүлээн авалт дээр “Хай Гитлэр” гэж хэлсэн, “элдвээр ёсолсон” зэрэг яриаг ор үндэсгүй. Мөн түүнийг цохисон гадаадын иргэнийг огт танихгүй, нэр усыг нь ч мэдэхгүй, гар барьж үзээгүй. Харин миний төлөө сүүнийхээ дээжийг өргөж, хурдан эдгэрэхийг хүсэж суусан та бүхэндээ баярлалаа. Та нарынхаа хүчээр би ингээд сууж байна. Зарим хэвлэлүүдээр гарсан мэдээллүүд шиг муудалцсан зүйл байхгүй" гэлээ. 

Энэ хэрэгт Нийслэлийн удирдлагуудыг татан оролцуулах тухай түүний өмгөөлөгчийн хүсэлтийн талаар хэлэхдээ С.Амармандах “Миний зүгээс үүнд үгүй гэж хэлж байна. Янз бүрийн сувгаар өнөөдөр миний өмнөөс мэдэгдлүүд гараад байна. Жишээ нь, намайг харанхуй өрөө рүү оруулсан гэж байна. Тийм зүйл болоогүй. Хэргийн дараа би ухаан алдсан байсан. Тэнд байсан олон хүн миний төлөө санаа зовниж, эмнэлэгт хүргэе гэж байсан юм билээ” хэмээн ярилаа.

Түүнчлэн “Ганц хүнээс болж агуу их Оросын ард түмэн муу хэлэгдэх ёсгүй”. Түүнчлэн гадаад иргэд ирсэн гэдгийг би мэдээгүй очсон. Би тэр хүний өмнө очиж мэндэлсэн зүйл байхгүй". Мөнгө нэхсэн зүйл байхгүй хэмээн онцлон хэлэв.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Риша

[103.10.20.58]

2016-12-18 17:00:21

2 их гүрэн ч хэтэрхий дээрэлхүү юм даа ямар нүүгээд холдчихож болох биш дээ гэхдээ л дипломат шугамаар эсэргүүцлээ илэрхийлэх ёстой Гитлер л манай үндэсний гүн утга учир бүхий хээг балиартуулчихсан болохоос бид үндэсний хээгээ хэрэглэлээ гээд буруутах ёсгүй.