etoim.mn
photos/52lslk5gqh68ea3ckh8gohipg8.jpg

ОХУ-ын санхүүгийн дэмжлэгээр Хөгжим бүжгийн коллежийг Хөгжмийн их сургууль болгохоор болжээ. 

Ингэхдээ Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг сургалтын хөтөлбөрийг нь их сургуулийнх болгож өөрчлөх юм байна. Харин ОХУ-ын Хөгжмийн их сургуулийн багш, удирдлагууд ирэх хоёрдугаар сард Монголд ирж, тус сургуулийг их сургууль болгоход ямар хөгжмийн зэмсэг, материаллаг бааз хэрэгтэй байгааг судлах аж. С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь  1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937.04.10-ны өдрийн 45-р тоот тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байсан ба энэ хугацаанд хэд хэдэн удаа нэрээ өөрчилсний эцэст МУ-ын Гэгээрлийн яамны сайдын 1996.11.12-ны өдрийн №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх